Заримдаа өөрийгөө ч ойлгохгүй байх үе гарах юмаа.. Юу ч болоогүй байхад гомдоод л эсвэл уурлаад л.. Тэнэг ч юм шиг эсвэл үнэхээр ямар нэг юм болохгүй байгаа юм шиг.. Хэн нэгэнтэй яримаар байвч намайг ойлгохгүй юм шиг санагдаад. Эсвэл намайг ийм байдалд оруулаад байгаа хүнтэй яръя гэхээр тэр хүнд дахиж муухай царайлахгүй, дахиж уурлахгүй гомдохгүй гээд амлачисан байдаг. Үнэхээр ярилцмаар байвч тэр хүний зүгээс ямар нэг гомдоогоод уурлуулаад байхаар юм байхгүй учраас би өөрөө тэнэг байдалд орно. Үнэхээр ойлгохгүй миний дотор бачимдаад яг дэлбэрэх гэж байгаа юм шиг л байна.
Хэзээ ч дуусахгүй хайрын түүх
Хавар биш зун эхэлсэн юм
Хамтдаа бүтээсэн олон дурсамжтайгаар
Хөтлөлцөөд тэд алхаж байгаа юм
Одоо тэд хамт биш ч
Орчлонд тэд хамт байхаар заяасан юм
Дуусахгүй ээ энэ хайр, Дундрахгүй
Дуулим хорвоод бие биенээ алдахгүй
Дундуурыг нь дүүргэж, Үүрд хайрлана гэж амлахдаа тэд
Биеэрээ биш сэтгэлээрээ хамт байсан юм гэж....
ӨӨӨӨӨ дэндүү удаан хол байхаар ингэдэг юм болов уу.. Хажууд байхгүй болохоор нь надад хангалттай анхаарал халамж тавьж чадахгүй байгаа юм шиг санагдаад. Ганц хэлсэн тоомжиргүй хайнга үг нь зүрхийг минь дэндүү ихээр өвтгөх юм. Би эсвэл тийм эмзэг болчихсон юм болов уу.. Би удаан ийм байдалтай байж чадахгүй нээ.. Тэсэхгүй нь..