Танд мөрөөдөл бий юу? Open Forum
2013.10.18-ний 16:30 цагт ОСТ-д ЭМШУИС-ийн "Эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал" АУ-ны доктор профессор Б.Амарсайхан багш маань оюутан залуучуудтай "Танд мөрөөдөл бий юу?" сэдвээр нээлттэй ярилцлага хийлээ.
Т.Галсан гуайн "Өгсүүр замын дуу" хэмээх найраглалаар эхэлсэн нээлттэй ярилцлаганд хүрэлцэн ирсэн бүх оюутнууд сэтгэл хангалуун байсан юм.
"Уруу татах хүч биднийг байнга заналхийлдэг ч түүнийг бут цохих хүчтэй ялгуусан арми бидэнд бас бий. Ямар ч хүнд үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол мөрөөдөл билээ"
Хүн мөрөөдөл болон хүсэл хоёроо ялгаж сурах хэрэгтэй. Хүсэл гэдэг зөвхөн "Би" хэмээх хувь хүний төлөө байдаг бол Мөрөөдөл гэдэг өөрийн болон хүмүүсийн сайн сайхны төлөө зориулагдсан байдаг.
Оюутнууд Б.Амарсайхан захирлаас асуулт асуув.
"Хүн агуу том зүйлийг мөрөөдөх хэрэгтэй. Мөрөөдөл биелдэг юм шүү" хэмээн хэлээд ОЭШН-н зүгээс зохион байгуулсан Open Forum-н анхны зочин Б.Амарсайхан захирлын маань илтгэл дууссан юм. Би ярих урлагтаа тааруу хэмээсэн ч дэндүү гэмээр эмх цэгцтэй ярисан нь эрдэмтэй хүний даруу зан гэмээр. Оюутан залуус бид бүгдэд урам зориг
хайрласан сайхан илтгэл тавьсан Б.Амарсайхан багшдаа Баярлалаа.