Saturday, October 19, 2013

Танд мөрөөдөл бий юу?  Open Forum

2013.10.18-ний 16:30 цагт ОСТ-д ЭМШУИС-ийн "Эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал" АУ-ны доктор профессор Б.Амарсайхан багш маань оюутан залуучуудтай "Танд мөрөөдөл бий юу?" сэдвээр нээлттэй ярилцлага хийлээ. 


Т.Галсан гуайн "Өгсүүр замын дуу" хэмээх найраглалаар эхэлсэн нээлттэй ярилцлаганд хүрэлцэн ирсэн бүх оюутнууд сэтгэл хангалуун байсан юм. 


"Уруу татах хүч биднийг байнга заналхийлдэг ч түүнийг бут цохих хүчтэй ялгуусан арми бидэнд бас бий. Ямар ч хүнд үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол мөрөөдөл билээ" 


Хүн мөрөөдөл болон хүсэл хоёроо ялгаж сурах хэрэгтэй. Хүсэл гэдэг зөвхөн "Би" хэмээх хувь хүний төлөө байдаг бол Мөрөөдөл гэдэг өөрийн болон хүмүүсийн сайн сайхны төлөө зориулагдсан байдаг.


Оюутнууд Б.Амарсайхан захирлаас асуулт асуув.

"Хүн агуу том зүйлийг мөрөөдөх хэрэгтэй. Мөрөөдөл биелдэг юм шүү" хэмээн хэлээд ОЭШН-н зүгээс зохион байгуулсан Open Forum-н анхны зочин Б.Амарсайхан захирлын маань илтгэл дууссан юм. Би ярих урлагтаа тааруу хэмээсэн ч дэндүү гэмээр эмх цэгцтэй ярисан нь эрдэмтэй хүний даруу зан гэмээр.  Оюутан залуус бид бүгдэд урам зориг 
хайрласан сайхан илтгэл тавьсан Б.Амарсайхан багшдаа Баярлалаа.

Friday, November 16, 2012

Ганцхан удаа Т.Хонгорзул


Баасан гарагийн орой ёс юм шиг орох дуртай уушийн газар хүнээр пиг дүүрсэн учир уушиг зүрхээ нээн шавайгаа ханатал ярилцах гэсэн бидний хэдэн найз бүсгүйчүүд урамгүйхэн өөр газрыг зорилоо. "Үнэтэй юм биш үү" гэж найз хүүхнээ нэг нудартал, зүгээрээ гэж харцаараа намжирдчихаад бөгсөө хаялан гоёмсог шилэн хаалгаар яваад орчихов. Мах гурил авна, талх авна, оо дууссан харагдсан гэж бодсоор түрийвчиндээ байгаа хэдэн төгрөгөө ягштал тооцон өөртөө итгэлгүйхэн араас нь дагалаа. Харваас бэл чинээтэй, халаас зузаан хүмүүс зорьдог нь илт, бүдэгхэн гэрэлтэй хэрнээ тохилог орчинтой тансаг танхимд хөлөө зөөж ядан бүлтгэнэн орохдоо анх удаа өмссөн зүүснээсээ ичих сэтгэл төрж, найз хүүхнүүдтэйгээ хүртэл харьцуулах бодол ургалаа. Уянгаагийн хумс нь хүртэл гялтганан гялалзаж, бэлхүүсийг нь яг барьсан хар бүстэй даашинз нь залуу охин шиг жавхаатай харагдуулж, үнэтэй будаг шунх хэрэглэсэн нүүр нь гялалзаж, ойртох бүр сүрчигний үнэр ханхийж, урт хар үс нь мөрийг нь даван доргиотно. Гэтэл нас чацуу би дотроо өөрийгөө түүнээс хамаагүй царайлаг гэж дүгнэдэг боловч үнэн хэрэгтээ илүү гэр шиг өнгө муутай харагдаж байгаагаа мэдэрнэ. Угааж цэвэрлэхээс биш гоо сайхан энэ тэрийг үзээгүй гар минь мойнийчихсон ч юм шиг, ганц сайхан зурагт гэртээ авч тавья даа гэж гүрийсээр хэдэн сар солиогүй хувцас минь гундуухан ч юм шиг, нүдний минь харц ч амьдралын аар саард түүртэн гал нь бөхөж орхисон мэт. Санаа алдаад би гурван хундага архи угсраагаар нь дугтарчихлаа. Нөхөртэйгөө сууснаас хойш би эдээр эс боловч, сэтгэлээрээ баян амьдарсан минь үнэн. Хоёр биенээ гэсэн халуун сэтгэл, хайр дурлалаас өөр өмчгүй амьдралаа тэгээс эхэлсэн бид хоёр энэ хэдэн жил идэх өмсөхөө арвилан хэмнэн зүтгэсээр айлын дайтай айл болсон билээ. Нөхрөө би баян тансаг амьдралд умбуулсангүй гэж нэг ч удаа зэмлэж үзээгүй. Нойртой нойргүй, хоолтой хоолгүй зүтгэж яваа хань минь эвий гэж энхрийлж л боддог. Даанч өнөөдөр би чинь эмэгтэй хүн шүү дээ бусдаас юугаараа дутах юм гэсэн нэг бяцхан атаач бодол дотор хорсгоод байгаа байдалдаа жаахан гомдох шиг. Хэсэг суутал найз хүүхэн нударч байна. Хүүшээ чи хар даа гэж нэг л чухлыг хэлэх мэт түгшүүртэй дуугарахад нь заасан зүгт нь яаран хартал зүрх минь чулуун шалан дээр унаад хэдэн хэсэг бутрах шиг л боллоо. Даанч яав даа чи минь, нүдийг минь нулимс бүрхэж, гар минь чичрэн, урдаа байсан нэг хундагатайг нэг амьсгаагаар хөнтөрч орхив. Авааль нөхөр минь арван хэдтэй болов уу гэмээр годгор охин тэвэрчихээд нүдээрээ баяр баясгалан тодруулан маадгар алхана. Миний арвилан хэмнэх гэж ядахдаа троллейбусанд чихэлдэн ядардаг хэдэн төгрөг энд түүний гарын салаагаар урсана. Нулимс, гомдол хоёр хацар даган задгай урсаж, сэтгэлийн хөндүүрээ дарж дийлэхгүйдээ шууд хувцсаа аван гэр лүүгээ зүтгэлээ. Гутрах, гомдох, ичих, уурлан хорсох энэ бүхнээс гомдол нь хамгийн их жин даран цээж өвтгөнө. Гэртээ хариад өвдгөө тэврэн сууж хүлээлээ. Чаддагаараа муу нулимс минь л нүдийг минь улцайж хавдтал чимээгүй урсана. Хэдэн ч цаг суув мэдсэнгүй үүр цайхны алдад хаалганы түгжээ аяархан торхийж, орж ирэх нь дуулдана. Орон дээрээ өвдгөө тэврэн сууж, улайсан цоргитол ширтсэн намайг хараад цочсоноо газар ширтэн дуугүйхэн хувцсаа тайлж эхэллээ. Цамцаа сандал дээр шидэж, өмдөө газар хаяад, оймсоо тэр чигт нь чулуудахад нь өнөө хүүхнийхээ хувцсыг нямбайлан эвхэж тавьсныг нь санахаас босож очоод аль муугаар нь дуудан чарлаж, хаа тааралдсан газар нь зодож нүдэн уур бухимдлаа утаа болгон гаргаж нэгийгээ үзмээр бодогдоно. Сэтгэлдээ бол би түүнийг түмэн хэсэг болгон цавчиж, хайрлаж өнгөрүүлсэн өдөр болгоныхоо тоогоор дэвсэж хаямаар санагдана. Гэвч гар хөдөлсөнгүй, хэл хөшсөн мэт би дуугүй суусаар л... 


Тэр чив чимээгүй хажуугаар ороод цаашаа харан унтаад өглөө. Маргааш, нөгөөдөр түүний цаад өдрүүд урьдын адил хэвээр үргэлжилнэ. Харин би түүнтэй нэг ч үг дуугарсангүй. Тэр өдрөөс хойш би хувцсыг нь угааж, хоолыг нь хийсэн ч амаа нээлгүй харь танихгүй хүн мэт түүнтэй харьцав. Миний нулимс дуусаад, зүрх царцчихсан юм шиг. Тэр дахиж оройтсонгүй, цагтаа ирнэ. Гэмтэй гэдгээ мэдсэн юм шиг намайг царайчлан урдуур хойгуур бөндөгнөнө. Намайг тэр бусдын эхнэр шиг цамнан цовхчиж, хэрүүл уруул хийнэ гэж бодсон ч эсрэгээр эргэсэнд гайхаж эхэндээ баярлаж байснаа сүүлдээ айх болжээ. Би ганцаараа байхдаа дуу аялан, сэтгэл минь хачин ихээр хөнгөрсөнд өөрөө ч гайхаж, өөрийгөө ганц бие болсон мэтээр төсөөлж, мөнгөө хэрхэн өөртөө зарцуулах, өөрийгөө зугаацуулах талаар бодно. Би орой бүр шөнө оройтож ирэвч хүлээж суух нөхөр минь зэмлэж чадахгүй гөлөлзөн сууна. Би олсон, хадгалснаасаа шинэ хувцас авч, гоо сайхан, массажинд орж, найзуудтайгаа цэнгэн наргиж, хаашаа ч явсан такси хөлөглөн сүнгэнэнэ. Харин бидний дунд бат гэгчийн чулуун хэрэм өдөр ирэх тусам зузааран өндөрсөнө. Сар боллоо. Хоёр сар боллоо. Би бахь байдгаараа чулуун хөшөө мэт таг дүлий царайлан амьдарсаар. Бид хоёр зүгээр л нэг гэрийг хуваан амьдарч байгаа хөндлөнгийн хүмүүс мэт байлаа. Тэр энэ зуур ярилцах гэж гуйлаа, архи ч уулаа, тэнэж алга боллоо, сүүлдээ шалдаа буун гуйж гувшлаа би тоосонгүй. Хөлөөс минь зууран гуйх түүнийг би түлхэж орхиод гэрээс гаран одлоо. Үүрээр намайг халамцуу ирэхэд тэр яг над шиг унтаж чадалгүй сэлхэрсэн нүдээрээ өрөвдөлтэй ширтэн орон дээрээ сууна. "Ганцхан удаа шүү дээ" гэж тэр өрөвдөлтэй дуугарлаа. Хоолны давс ихдэж хэмээн уурладаг байсан том дуу нь цаашаа ороод өрөвдөлтэй гонгинох нь дур гутам. Би үг дуугүй хувцсаа баглаж эхэлтэл, тэр өвдгийг минь тэврэн жаахан хүүхэд шиг мэгшин уйллаа. Би түүний уйлахыг анх удаа харсан минь тэр. Гэр бүлийн минь ноён нуруу тэнд хугарах шиг санагдаж билээ. Би бөхийн сууж толгойг нь энгэртээ наан, ууч зөөлөн сэтгэлээр түүнийгээ би өөрөө л буруутан мэт аргадахад халуун нулимс нь энгэр нэвтэлж байсансан. Унаж хагарсан ваарыг эвтэйхэн эвлүүлэн наагаад, өнгөлөн будахад шинэ юм шиг гялалзан байвч хэзээд зөөлөн болгоомжтой хандаж, газар унагалгүй энхрийлж, халуун зүйл хамаагүй хийлгүй санаж сэрэмжилж явмаажин, ваар урьдын адил бүрэн бүтэн харагдана. "Ганцхан удаа" унагавал хагарна. Ганц удаагийн уналтаар бүр эвлүүлэх аргагүй бутарч мэднэ. Халуун сэтгэлийг сэвтээхэд ганц удаа хангалттай. Миний уучлал ч гэсэн "ганцхан удаа" байсан юм.   


Зохиогч Т. Хонгорзул

Wednesday, October 10, 2012

Зөв оршихуй..

Би түүнийгээ дандаа л гомдоох юм. Үргэлж туниад л. Тэгээд л өөрийн буруу байтал байнга уучлалт гуйлгана. Өөрөө гомдох бас шаналах дургүй хирнээ л түүнийгээ тийм байдалд  оруулчихдаг гэж бодохоор... 
Хүн гэдэг бусдаас хайрыг авчихаад хариу барьдаггүй бардам нэгэн, хариу барихгүй хирнээ хайрыг бүхэлд нь эзэгнэхийг хүсдэг шуналтай нэгэн юм шигээ.  
Өнөөдөр гомдож тунирхсан ч маргааш болоход энэ бүхэн тэнэг зүйл байсныг ойлгох. Бодолгүй хэлсэн ганц үг, яаруу гаргасан нэг шийдвэр хүнийг яаж гомдоож болохыг эсвэл сэтгэлд нь арилахгүй сэв үлдээж болохыг мэдэх хэрэгтэй ч юм шиг. 
Юманд хүлээцтэй бас уурын мунхагаар биш саруул ухаанаар шийдэх нь хамгийн зөв арга гэдгийг ойлгосоон. Хүн болгон нэг л амьдарч бас эцэстээ үхдэг. Иймээс яг одоо л байгаа энэ цаг хугацаандаа өөрийн хажууд оршин буй аз жаргалыг мэдэрч сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй. Хайртай хүмүүсээ хайраж, хайртай гэдгээ хэлж бие биенээ хайрлаж амьдрах хамгийн чухал....


Friday, October 5, 2012

Би гэж...

2:47.... Миний хайр энд надтай цуг байгаа. Өдөр бүр уулзаж өдөр бүр түүнийгээ тэвэрч, өдөр бүр үнсэж, хүссэнээрээ эрхэлж, санаж бэтгэрсэн хоног бүрийнхээ тоогоор бие биенээ хайрлаад л... Хайртайгаа байх ийм сайхныг мэдрээгүй уджээ.
... Гэтэл хүн зовлонг даадаг атлаа жаргалыг даадаггүй гэж үнэн юмаа. Хол байх үнэхээр хэцүү байсан атлаа бас ойр байна гэдэг хүнийг улам л шуналтай болгох юм. Хамт байх тусам улам илүү хамт байгаад л баймаар, дэргэдээсээ  огтхон ч холдуулмааргүй. Холдвол галзуурах дөхөх юм. Гэтэл би түүндээ ямар хэцүү байгааг ойлгоогүй л явж дээ. Ир, хурдан ир санаад байна.. Яахаараа надтай хамт байдаггүй юм гээд л үргэлж хоргоогоод. Өөрөө яв гэж хэлчээд орой ганцааранг минь явууллаа гэж уурлаад л....
Гэр бүл, найз нөхөд анги хамт олон гээд түүнд өчнөөн хүмүүс бий. Тэр ганцхан минийх биш шүү дээ. Өөр хүмүүст ч гэсэн цаг гаргах хэрэгтэй. 
Одоо би дахиж чамайгаа зовоохгүй ээ. Санаж байна хурдан ир гэж хэлэхгүй. Хэцүү байгаа ч өөрийгөө барьж өөрийгөө дийлнэ.... Санаа битгий зов оо миний хайр.. 

Saturday, July 14, 2012

Бамбархандаа зөндөө зөндөө их хайртай...

Чамдаа би хайраа амаллаа хэзээ ч буцаахгүй
Чамаараа би зүрхээ тайтгарууллаа хэзээ ч шаналахгүй 
Чамтайгаа би амьдралаа холболоо хэзээ ч хувирахгүй 
Чамайгаа хорвоод мэндэлсэнд баярлалаа хэзээч хагацахгүй 
Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе....

Monday, July 2, 2012

Зиак ингээд англи хэлний сургалтандаа явж эхэлдэг юм байжээ. Эхний өдрөөсөө эхлээд л гэрийн даалгаварт бөмбөгдүүллээ дээ. Ер нь бол эхний удаад яваад сэтгэгдэл маш өндөр байна. Өглөө хаана байдгийг хайж яваад бэр дүүтэйгээ таардаг юм байж. Хэхэ хамт нэг сургалтанд суух болсон шүү. Ганцаараа яана даа гэж явж байтал харин азны коля таньдаг хүн таардаг ёстой л сайхан байна шүү. Манай багш ч жинхэнэ ярина гэж юу байдгийг үзүүлж өгдөг хүн байна лээ шүү. Сайхан ч ярина Сайн ч заана.
За ингээд өнөөдөр сурсан зүйл маань АМЖИЛТТАЙ сурах үндэс.
  • Хэзээ ч битгий таван цагаас илүү унт. Харин ч үүний тал дээр би OK.. Харин Тайвнаа чи хэдэн цаг унтдаг билээ.
  • Сургалтанд сууна гэж ирсэн л бол хамгийн эрт ирж хамгийн урд суу.
  • Чи бусдаас илүү байя гэвэл бусад чинь хийхгүй байсан ч ганцаараа ч хамаагүй хий. Хийсэн хүн л АМЖИЛТАНД хүрнэ.
  • Хичээлд идэвхитэй оролц, тэгсэн үед чи ялна.
  • Энгийн даруу ичимхий бүрэг зангаа авч хая. Илэн далангүй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сур. Бусдад өөрийгөө хүлэхийг бүү хүлээн зөвшөөр.
  • Үг сайн цээжил, ойлгосон ч ойлгоогүй ч дагаж хэл, байдаг чангаараа орил, юу байдгийн  Spoken, Stream by english бүгдийн унш...
  • Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь, чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэ. Хамгийн гол нь өөрийнхөө төлөө бүгдийг хийж СУР.
  • Өөрөө хичээж, Үргэлж өөртөө "I can do it" гэж хэл.
За ингээд миний ойлгож авсан зүйлс энэ дээ. За тэгээд сайн сурнаа. хэхэ

Easy does it..  Энэ өгүүлбэрийн утга нь их гоё ХАРЖ СҮРДЭХЭЭР МЭРЖ ИД.... 

Sunday, June 17, 2012

Ойлгохгүй байна...

Заримдаа өөрийгөө ч ойлгохгүй байх үе гарах юмаа.. Юу ч болоогүй байхад гомдоод л эсвэл уурлаад л.. Тэнэг ч юм шиг эсвэл үнэхээр ямар нэг юм болохгүй байгаа юм шиг.. Хэн нэгэнтэй яримаар байвч намайг ойлгохгүй юм шиг санагдаад. Эсвэл намайг ийм байдалд оруулаад байгаа хүнтэй яръя гэхээр тэр хүнд дахиж муухай царайлахгүй, дахиж уурлахгүй гомдохгүй гээд амлачисан байдаг.  Үнэхээр ярилцмаар байвч тэр хүний зүгээс ямар нэг гомдоогоод уурлуулаад байхаар юм байхгүй учраас би өөрөө тэнэг байдалд орно. Үнэхээр ойлгохгүй миний дотор бачимдаад яг дэлбэрэх гэж байгаа юм шиг л байна. 

Хэзээ ч дуусахгүй хайрын түүх 
Хавар биш зун эхэлсэн юм
Хамтдаа бүтээсэн олон дурсамжтайгаар
Хөтлөлцөөд тэд алхаж байгаа юм
Одоо тэд хамт биш ч
Орчлонд тэд хамт байхаар заяасан юм
Дуусахгүй ээ энэ хайр, Дундрахгүй
Дуулим хорвоод бие биенээ алдахгүй
Дундуурыг нь дүүргэж, Үүрд хайрлана гэж амлахдаа тэд
Биеэрээ биш сэтгэлээрээ хамт байсан юм гэж....
ӨӨӨӨӨ дэндүү удаан хол байхаар ингэдэг юм болов уу.. Хажууд байхгүй болохоор нь надад хангалттай анхаарал халамж тавьж чадахгүй байгаа юм шиг санагдаад. Ганц хэлсэн тоомжиргүй хайнга үг нь зүрхийг минь дэндүү ихээр өвтгөх юм. Би эсвэл тийм эмзэг болчихсон юм болов уу.. Би удаан ийм байдалтай байж чадахгүй нээ.. Тэсэхгүй нь..