... Гэтэл хүн зовлонг даадаг атлаа жаргалыг даадаггүй гэж үнэн юмаа. Хол байх үнэхээр хэцүү байсан атлаа бас ойр байна гэдэг хүнийг улам л шуналтай болгох юм. Хамт байх тусам улам илүү хамт байгаад л баймаар, дэргэдээсээ огтхон ч холдуулмааргүй. Холдвол галзуурах дөхөх юм. Гэтэл би түүндээ ямар хэцүү байгааг ойлгоогүй л явж дээ. Ир, хурдан ир санаад байна.. Яахаараа надтай хамт байдаггүй юм гээд л үргэлж хоргоогоод. Өөрөө яв гэж хэлчээд орой ганцааранг минь явууллаа гэж уурлаад л....
Гэр бүл, найз нөхөд анги хамт олон гээд түүнд өчнөөн хүмүүс бий. Тэр ганцхан минийх биш шүү дээ. Өөр хүмүүст ч гэсэн цаг гаргах хэрэгтэй.
Одоо би дахиж чамайгаа зовоохгүй ээ. Санаж байна хурдан ир гэж хэлэхгүй. Хэцүү байгаа ч өөрийгөө барьж өөрийгөө дийлнэ.... Санаа битгий зов оо миний хайр..
No comments:
Post a Comment