Sunday, January 30, 2011

Үхэхгүй ээ...

Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ?
Хашгираад ч орилоод ч босч ирэхгүй, чив чимээгүй хэвтээд л...
Хамгийн сүүлчийн удаа гээд үнсэж ч амжаагүй байхад чинь
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Ганцаардал гуниг чамайг нөмрөөд л авахын цагт
Гарыг нь тэвэрч суугаад гомдоллох хүн байхгүй
Арга барагдаад шөнийн аниргүйд ганцаар уйлтал чинь
Алгаараа нулимсыг чинь арчаад өгчих хүн байхгүй
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Хариулт үгүй асуултыг хайр үгүй хагацлыг холдуулж
Өдөр бүхэн түүнийгээ ганцаардлаас өмөөрч хайрла
Өөр эмэгтэйгээс биш үхлээс л түүнийгээ харамлаж хайрла

Надтай уулзахаас өмнө тэр нэгэн эмэгтэйг хайрлаж байсан байх

Өглөө болгон залгаж тэр эмэгтэйн нойрмог хоолойг өхөөрдөж
Орой болгон залгаж тэр эмэгтэйг төсөөлөн аз жаргалтай байсан байх
Зарим өдөрийн орой нь тэрнийг гэрт нь хүргэж өгч
Явуулахыг хүсэхгүй байгаа сэтгэлээ ч илэрхийлж
Тэр эмэгтэйтэй гэрлэвэл яах бол хэмээн төсөөлөн бодод ч байсан байх
Найз нартайгаа уулзахдаа тэр эмэгтэйг бахархалтайгаар дагуулж очсон байх
Гудамжинд тааралдах хар мянган хосууд шиг
Тэр мэдээж тэр эмэгтэйн бүсэлхийнээс чанга тэврэн аз жаргалтайгаар инээлдэж байсан байх.
Гоё хувцас харвал тэр эмэгтэйн урд барьж
Амттай газар мэддэг болвол тэр эмэгтэйг дагуулж ирэхийг хүсдэг байсан байх
Тэрний мөрөөдөж байгаа маргааш нь
Хэзээд ч тэр эмэгтэй том байр суурийг эзэлдэг байсан байх
Цаг хугацаа өнгрөн төсөөлж ч байгаагүй хагацалтайгаа учирж
Тэр эмэгэйг хайрлаж байсан шиг төдий чинээ их шаналсан байх
Өдөр хоног өнгөрж тэр эмэгтэйг аажмаар мартан
Дахин хэн нэгнийг хайрлана гэхээс айж байсан байх
Тэгэж их шаналсан зүрх жоохон ч гэсэн анигдахад
Бид хоорондоо уулзаж
Дахин өнгөрсөн тэр шарх сэдрэхвий
Дахин шаналж унахвий
Жоохон эмээн аажмаар бие биедээ дурласан


Тэр тэр эмэгтэйтэй  гунигт дурлал хийгээгүй байсан бол
Намайг яаж халамжлахаа мэдэхгүй байсан  Хайраа хамгаалахын тулд
Ямар их хичээл зүтгэл бас нэгнийгээ ойлгох хэрэгтэйг мэдэхгүй л байх байсан
Би өнгөрсөн хайрынхаа ачаар хайранд нухацтай ханддаг шиг
Тэр ч гэсэн надын адилаар өнгөрсөн тэр хайр нь
Намайг хайрлаж байхад нэгэн сурах бичиг нь болж өгдөг байх
Ийм шалтгаануудаар би хайртай хүнийхээ өнгөрсөнд хайртай
Надад бас тэрэнд хүн бүхэнд өнгөрсөн хайр байгаа
Ялимг
үй хэрүүлээр тэрнийхээ өнгөрсөн эмэгтэйг хамаагүй ярьж
нэгнийгээ гомдоодог бид дэнд
үү биш гэж үү?
Эсэргээрээ хайртай хүнээ илүү өсгөж гүнзгий болгож өгсөн
тэр хайранд нь баярламаар.....

миний дуртай кино,,,






Зөндөө гоё кино... Миний найз охин есөн сүүлт үнэг..

зөндөө их санаж байна...

Тэр минь надаас яваад хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бэ дээ? Мэдэхгүй. Зүрхэнд минь он цагийн, хүлээлтийн гүн урчлээсүүд суусаар л... Намайг гаднаас хараад сэтгэл дотор минь нуугдаж буй тэр их зовлон шаналалыг мэдэх аргагүй.  Түүнийгээ хүлээсээр л.. Сэтгэл дотор минь түүнтэйгээ хамтдаа байх юмсан гэсэн хүсэл хамаг зүрхийг эзэмдэж намайг шаналгасаар л байна.
Гэрийхэн маань ч надад хичнээн хэцүү байгааг анзаардаггүй. Бүтэн өдөржин дотроо шаналан гаднаа хүчээр инээж явдаг ч, орой болоход хөнжилдөө шургаад түүнийхээ хөлсний үнэр шингэсэн цамцыг тэвэрч ганцаардлаасаа болоод нүдээ хавдтал уйлна даа.  Энэ өдрүүдийн тоо алдарчээ.Хайр нь чамайгаа санаад галзуурах нь дээ.. Гэхдээ чамайгаа над дээр эргээд ирнэ гэж итгэж байна.. Би хүнд байдаг бүх л тэвчээрийг гаргаж, тууштайгаар хайрласан цагт, хэзээ нэгэн өдөр тэр минь над дээрээ хүрээд л ирнэ.... Зарим нэгний төсөөлж ч чадахгүй их хайраар хүн бүр түүнд атаархтал нь өчүүхэн ч хариу шаардалгүй хайрлаж, эрхлүүлнэ.
Цаг хугацаа хангалттай байвал илүү сайхан дурсамжуудаар түүнийхээ зүрхийг нөхнө. Бүр намайг өөрийн эрхгүй хайрлатал нь, хайрлаж суртал нь зааж өгөх болно. Дэндүү ариун, дэндүү үнэнч сэтгэлээрээ мөсөн зүрхийг ч уярч хайлтал хайрлана. Голын ус он жилийн уртад чулууг мөлийлгөдөг шиг би түүнийхээ сэтгэлд өөрийн гэсэн оронзайг үүсгээд алгуурхнаар тэр оронзайгаа томсгоно. 

Буцаад ирэхэд нь би нэхсэн ороолтоо зүүж өгнө, гэхдээ байнга зүү гэж шахахгүй. Би тэрнээсээ юу ч шаардахгүй, хариу нэхэхгүйгээр зүгээр л хайрлана. Хэлээрээ биш хийж байгаа үйлдлээрээ би түүндээ хайртай гэдгээ мэдрүүлнэ. Гараа гаргаад сэтгэлээ шингээн хоол хийж өгнө. Зарим нэгний төсөөлж ч чадахгүй их хайраар хүн бүр түүнд атаархтал нь өчүүхэн ч хариу шаардалгүй хайрлаж, эрхлүүлнэ. Хэрвээ тэр минь надад ирвэл би юу ч асуулгүй инээгээд угтана. Тэгээд надаар хайрлуулах нэг л болзлоо тавина...