Гэрийхэн маань ч надад хичнээн хэцүү байгааг анзаардаггүй. Бүтэн өдөржин дотроо шаналан гаднаа хүчээр инээж явдаг ч, орой болоход хөнжилдөө шургаад түүнийхээ хөлсний үнэр шингэсэн цамцыг тэвэрч ганцаардлаасаа болоод нүдээ хавдтал уйлна даа. Энэ өдрүүдийн тоо алдарчээ.Хайр нь чамайгаа санаад галзуурах нь дээ.. Гэхдээ чамайгаа над дээр эргээд ирнэ гэж итгэж байна.. Би хүнд байдаг бүх л тэвчээрийг гаргаж, тууштайгаар хайрласан цагт, хэзээ нэгэн өдөр тэр минь над дээрээ хүрээд л ирнэ.... Зарим нэгний төсөөлж ч чадахгүй их хайраар хүн бүр түүнд атаархтал нь өчүүхэн ч хариу шаардалгүй хайрлаж, эрхлүүлнэ.
Цаг хугацаа хангалттай байвал илүү сайхан дурсамжуудаар түүнийхээ зүрхийг нөхнө. Бүр намайг өөрийн эрхгүй хайрлатал нь, хайрлаж суртал нь зааж өгөх болно. Дэндүү ариун, дэндүү үнэнч сэтгэлээрээ мөсөн зүрхийг ч уярч хайлтал хайрлана. Голын ус он жилийн уртад чулууг мөлийлгөдөг шиг би түүнийхээ сэтгэлд өөрийн гэсэн оронзайг үүсгээд алгуурхнаар тэр оронзайгаа томсгоно.
Буцаад ирэхэд нь би нэхсэн ороолтоо зүүж өгнө, гэхдээ байнга зүү гэж шахахгүй. Би тэрнээсээ юу ч шаардахгүй, хариу нэхэхгүйгээр зүгээр л хайрлана. Хэлээрээ биш хийж байгаа үйлдлээрээ би түүндээ хайртай гэдгээ мэдрүүлнэ. Гараа гаргаад сэтгэлээ шингээн хоол хийж өгнө. Зарим нэгний төсөөлж ч чадахгүй их хайраар хүн бүр түүнд атаархтал нь өчүүхэн ч хариу шаардалгүй хайрлаж, эрхлүүлнэ. Хэрвээ тэр минь надад ирвэл би юу ч асуулгүй инээгээд угтана. Тэгээд надаар хайрлуулах нэг л болзлоо тавина...
No comments:
Post a Comment