Эгэл жирийн нэгэн охин.. Аз жаргалыг хайж биш харин оршин буй ертөнцийнхөө булан тохой бүрээс олж хардаг тиймээ Би эгэл жирийн бас аз жаргалтай нэгэн...
Friday, November 16, 2012
Wednesday, October 10, 2012
Зөв оршихуй..
Би түүнийгээ дандаа л гомдоох юм. Үргэлж туниад л. Тэгээд л өөрийн буруу байтал байнга уучлалт гуйлгана. Өөрөө гомдох бас шаналах дургүй хирнээ л түүнийгээ тийм байдалд оруулчихдаг гэж бодохоор...
Хүн гэдэг бусдаас хайрыг авчихаад хариу барьдаггүй бардам нэгэн, хариу барихгүй хирнээ хайрыг бүхэлд нь эзэгнэхийг хүсдэг шуналтай нэгэн юм шигээ.
Өнөөдөр гомдож тунирхсан ч маргааш болоход энэ бүхэн тэнэг зүйл байсныг ойлгох. Бодолгүй хэлсэн ганц үг, яаруу гаргасан нэг шийдвэр хүнийг яаж гомдоож болохыг эсвэл сэтгэлд нь арилахгүй сэв үлдээж болохыг мэдэх хэрэгтэй ч юм шиг.
Юманд хүлээцтэй бас уурын мунхагаар биш саруул ухаанаар шийдэх нь хамгийн зөв арга гэдгийг ойлгосоон. Хүн болгон нэг л амьдарч бас эцэстээ үхдэг. Иймээс яг одоо л байгаа энэ цаг хугацаандаа өөрийн хажууд оршин буй аз жаргалыг мэдэрч сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй. Хайртай хүмүүсээ хайраж, хайртай гэдгээ хэлж бие биенээ хайрлаж амьдрах хамгийн чухал....
Friday, October 5, 2012
Би гэж...
2:47.... Миний хайр энд надтай цуг байгаа. Өдөр бүр уулзаж өдөр бүр түүнийгээ тэвэрч, өдөр бүр үнсэж, хүссэнээрээ эрхэлж, санаж бэтгэрсэн хоног бүрийнхээ тоогоор бие биенээ хайрлаад л... Хайртайгаа байх ийм сайхныг мэдрээгүй уджээ.
... Гэтэл хүн зовлонг даадаг атлаа жаргалыг даадаггүй гэж үнэн юмаа. Хол байх үнэхээр хэцүү байсан атлаа бас ойр байна гэдэг хүнийг улам л шуналтай болгох юм. Хамт байх тусам улам илүү хамт байгаад л баймаар, дэргэдээсээ огтхон ч холдуулмааргүй. Холдвол галзуурах дөхөх юм. Гэтэл би түүндээ ямар хэцүү байгааг ойлгоогүй л явж дээ. Ир, хурдан ир санаад байна.. Яахаараа надтай хамт байдаггүй юм гээд л үргэлж хоргоогоод. Өөрөө яв гэж хэлчээд орой ганцааранг минь явууллаа гэж уурлаад л....
Гэр бүл, найз нөхөд анги хамт олон гээд түүнд өчнөөн хүмүүс бий. Тэр ганцхан минийх биш шүү дээ. Өөр хүмүүст ч гэсэн цаг гаргах хэрэгтэй.
Одоо би дахиж чамайгаа зовоохгүй ээ. Санаж байна хурдан ир гэж хэлэхгүй. Хэцүү байгаа ч өөрийгөө барьж өөрийгөө дийлнэ.... Санаа битгий зов оо миний хайр..
Saturday, July 14, 2012
Бамбархандаа зөндөө зөндөө их хайртай...
Чамдаа би хайраа амаллаа хэзээ ч буцаахгүй
Чамаараа би зүрхээ тайтгарууллаа хэзээ ч шаналахгүй
Чамтайгаа би амьдралаа холболоо хэзээ ч хувирахгүй
Чамайгаа хорвоод мэндэлсэнд баярлалаа хэзээч хагацахгүй
Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе....
Monday, July 2, 2012
Зиак ингээд англи хэлний сургалтандаа явж эхэлдэг юм байжээ. Эхний өдрөөсөө эхлээд л гэрийн даалгаварт бөмбөгдүүллээ дээ. Ер нь бол эхний удаад яваад сэтгэгдэл маш өндөр байна. Өглөө хаана байдгийг хайж яваад бэр дүүтэйгээ таардаг юм байж. Хэхэ хамт нэг сургалтанд суух болсон шүү. Ганцаараа яана даа гэж явж байтал харин азны коля таньдаг хүн таардаг ёстой л сайхан байна шүү. Манай багш ч жинхэнэ ярина гэж юу байдгийг үзүүлж өгдөг хүн байна лээ шүү. Сайхан ч ярина Сайн ч заана.
За ингээд өнөөдөр сурсан зүйл маань АМЖИЛТТАЙ сурах үндэс.
Easy does it.. Энэ өгүүлбэрийн утга нь их гоё ХАРЖ СҮРДЭХЭЭР МЭРЖ ИД....
За ингээд өнөөдөр сурсан зүйл маань АМЖИЛТТАЙ сурах үндэс.
- Хэзээ ч битгий таван цагаас илүү унт. Харин ч үүний тал дээр би OK.. Харин Тайвнаа чи хэдэн цаг унтдаг билээ.
- Сургалтанд сууна гэж ирсэн л бол хамгийн эрт ирж хамгийн урд суу.
- Чи бусдаас илүү байя гэвэл бусад чинь хийхгүй байсан ч ганцаараа ч хамаагүй хий. Хийсэн хүн л АМЖИЛТАНД хүрнэ.
- Хичээлд идэвхитэй оролц, тэгсэн үед чи ялна.
- Энгийн даруу ичимхий бүрэг зангаа авч хая. Илэн далангүй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сур. Бусдад өөрийгөө хүлэхийг бүү хүлээн зөвшөөр.
- Үг сайн цээжил, ойлгосон ч ойлгоогүй ч дагаж хэл, байдаг чангаараа орил, юу байдгийн Spoken, Stream by english бүгдийн унш...
- Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь, чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэ. Хамгийн гол нь өөрийнхөө төлөө бүгдийг хийж СУР.
- Өөрөө хичээж, Үргэлж өөртөө "I can do it" гэж хэл.
Easy does it.. Энэ өгүүлбэрийн утга нь их гоё ХАРЖ СҮРДЭХЭЭР МЭРЖ ИД....
Sunday, June 17, 2012
Ойлгохгүй байна...
Заримдаа өөрийгөө ч ойлгохгүй байх үе гарах юмаа.. Юу ч болоогүй байхад гомдоод л эсвэл уурлаад л.. Тэнэг ч юм шиг эсвэл үнэхээр ямар нэг юм болохгүй байгаа юм шиг.. Хэн нэгэнтэй яримаар байвч намайг ойлгохгүй юм шиг санагдаад. Эсвэл намайг ийм байдалд оруулаад байгаа хүнтэй яръя гэхээр тэр хүнд дахиж муухай царайлахгүй, дахиж уурлахгүй гомдохгүй гээд амлачисан байдаг. Үнэхээр ярилцмаар байвч тэр хүний зүгээс ямар нэг гомдоогоод уурлуулаад байхаар юм байхгүй учраас би өөрөө тэнэг байдалд орно. Үнэхээр ойлгохгүй миний дотор бачимдаад яг дэлбэрэх гэж байгаа юм шиг л байна.
Хэзээ ч дуусахгүй хайрын түүх
Хавар биш зун эхэлсэн юм
Хамтдаа бүтээсэн олон дурсамжтайгаар
Хөтлөлцөөд тэд алхаж байгаа юм
Одоо тэд хамт биш ч
Орчлонд тэд хамт байхаар заяасан юм
Дуусахгүй ээ энэ хайр, Дундрахгүй
Дуулим хорвоод бие биенээ алдахгүй
Дундуурыг нь дүүргэж, Үүрд хайрлана гэж амлахдаа тэд
Биеэрээ биш сэтгэлээрээ хамт байсан юм гэж....
ӨӨӨӨӨ дэндүү удаан хол байхаар ингэдэг юм болов уу.. Хажууд байхгүй болохоор нь надад хангалттай анхаарал халамж тавьж чадахгүй байгаа юм шиг санагдаад. Ганц хэлсэн тоомжиргүй хайнга үг нь зүрхийг минь дэндүү ихээр өвтгөх юм. Би эсвэл тийм эмзэг болчихсон юм болов уу.. Би удаан ийм байдалтай байж чадахгүй нээ.. Тэсэхгүй нь..
Хэзээ ч дуусахгүй хайрын түүх
Хавар биш зун эхэлсэн юм
Хамтдаа бүтээсэн олон дурсамжтайгаар
Хөтлөлцөөд тэд алхаж байгаа юм
Одоо тэд хамт биш ч
Орчлонд тэд хамт байхаар заяасан юм
Дуусахгүй ээ энэ хайр, Дундрахгүй
Дуулим хорвоод бие биенээ алдахгүй
Дундуурыг нь дүүргэж, Үүрд хайрлана гэж амлахдаа тэд
Биеэрээ биш сэтгэлээрээ хамт байсан юм гэж....
ӨӨӨӨӨ дэндүү удаан хол байхаар ингэдэг юм болов уу.. Хажууд байхгүй болохоор нь надад хангалттай анхаарал халамж тавьж чадахгүй байгаа юм шиг санагдаад. Ганц хэлсэн тоомжиргүй хайнга үг нь зүрхийг минь дэндүү ихээр өвтгөх юм. Би эсвэл тийм эмзэг болчихсон юм болов уу.. Би удаан ийм байдалтай байж чадахгүй нээ.. Тэсэхгүй нь..
Subscribe to:
Posts (Atom)