Дөнгөж сая дүүдээ ээждээ бичих захидал гэсэн зохион бичлэг бичиж өглөө. Тэгсэн яагаад ч юм би өөрөө ээждээ захидал бичмээр санагдчлаа. хэхэ
Би ээждээ дэндүү их хайртай. Дэндүү их хайртай боловч хайртай гэж хэлж чаддаггүй. Тэгсэн мөртлөө л ээжийгээ гомдоочихно. Хааяа уурлуулж сэтгэлийг нь өвтгөнө. Гэвч ээж гэдэг хүн ямар агуу, уужим сэтгэлтэй хүмүүс байдаг юм бэ?? Үргэлж л намайг уучилж, үргэлж л намайг энхрийлэн хайрлах юм.
Ээж минь миний хувьд наран. Тэнгэрт нар байдаг бол миний хажууд бас нэг нар байдаг. Ээжрүүгээ гараа алдлан гүйхэд урдаас халуун дулаан илч төөнөдөг. Инээмсэглэхэд нь гэрэл цацарч, энэ хорвоогийн бүхий л зүйлийг гэрэлтүүлэх мэт...
Бүүр бага байхдаа би ээжийнхээ хормойноос зуурчаад хошуугаа цорвойлгон эрхлэх дуртай байлаа. Харин одоо бол юун тэгэх үнсүүлэх маань ч ховор болсон шүү. Гэхдээ л ээждээ үнсүүлэх маш гоё.
Эх хүн ясаа заадсаараа салтал өвдөж байсан ч энхрий үрээ төрүүлэхийн тулд тэвчээрийн дээдийг гаргаж чаддаг гайхамшиг...Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг, үнэхээр агуу хайрын эзэн "эх хүн гайхамшиг".
Ингээд бодохоор ээждээ гаднаа хайраа гаргаж чадахгүй ч гэлээ сэтгэлээрээ ч болов хайртай гэдгээ мэдрүүлж байх хэрэгтэй юм шигээ. Би ээждээ хайртай....