Сайн уу??? хэхэ хайрдаа хэлж байгаа юм аа..
Оюутан болоод нэг л зав муутай байх шиг.. Тэгсэн мөртлөө маш их завтай ч юм шиг. Оюутны амьдралд дасах хэцүү юм шиг л байна. Оюутан болсон эхний сар хайнга, бөгөөд маш их аз жаргалтай өнгөрсөн. Миний хайр ирээд бөөн бөөн аз жаргал. Гэхдээ хичээлээ жоохон орхигдуулсан талтай л даа.. Гэхдээ л миний хайр хамт байсан болохоор мааш мааш их гоё байсан. Харин одооноос л хичээлээ сайн хийх гээд Яавал онц сурах талаар нилээн юм бодлоо.
1. Лекц болон семинарт хамгийн урд эгнээнд суух. Энэ надад их таалагдсан шүү. Хэдэн өдрийн лекц семинарт урд суугаад үзсэн нойр ч бага хүрэхийн, тэгээд хүрсэн ч ямар багшийн өөдөөс харчаад унтаад байлтай нь биш гээд гөлийгөөд л суугаад байлаа. Ашигтай юм байна шүү.
2. Хичээлдээ хоцрох болон таслахгүй байх. Би ч хичээлээ таслаад байдаггүй л дээ. Гэхдээ лекц бол тасалчихдаг тал даа. Гэхдээ одооноос таслахгүй ээ. Ажа ажа амжилт.
3. Гэрийн даалгавар, бие даалтаа цаг тухайд нь хийх. Энэ бол маш чухал. Одоо миний урд гэрийн даалгавар овоорцон л байна. Яаж хийнээ гэж бодоод л сууж байна. Гэхдээ хийдэг л байх даа. Ер нь одооноос гэрийн даалгавраа цаг тухайд нь хийгээд байх юм бол чөлөөт цаг ч их гарах юм шиг байна.
4. Зохион байгуулалттай байх. Цагийн хуваарь гаргаж эхлээд байгаа. Юу хийх ёстойгоо тэмдэглээд авчихаж байвал ядаж л мартахгүй шүү дээ.
За ингээд л сураад л байдаг хэрэг ээ..
Миний хайр ч гэсэн одооноос маш их хичээгээд лаг сайн сураарай за... Өдөр бүр чамайгаа бодоод л хайр нь хичээгээд л байгаа шүү.. Чамдаа зөндөө их хайртай шүү...
No comments:
Post a Comment