Saturday, February 26, 2011

Бүдэгхэн гэрэл өрөөнд асаад бүдэгхэн дурсамж сэтгэлд тодроод... Гунигтай өдөр.. Зүрхийг дэндүү ихээр базлуулж өвтгөөд,  нулимсыг минь хацар дагуулж бороо мэт асгаруулсан шөнө.  Түүнтэй минь хамтдаа байлгахгүй байгаа хувь заяанд хорссон үдэш.. Бүхнийг хараан зүхэж суугаа БИ... 
Зүрх өвдөж байсан ч  инээгээд
Зөвхөн түүнийгээ би санаад
Одоо ч хайр минь хэвээрээ
Орчлонд би ганцаарааа....  

Tuesday, February 22, 2011

Сэм сэмхэн уйтгар төрөөд хэцүү өдөр вэ
Сэрүүхэн унтаж чамайг зүүдлээд ямар хэцүү сэтгэл вэ

Орж байгаа бороо нь зогсдог ч болоосой
Орчлонгийн нэгээхэн зайд чи бид хоёр уулздаг ч болоосой

Tuesday, February 15, 2011

Цасан ширхэг "Зүгээр л ямар нэг юм бичмээр санагдаад"

"Ойрын хэдэн жил ороогүй их цас Солонгос улсад оржээ" хэмээн TV-р ярина. Залуу хүү босч цонхоор ширтлээ. Том том Том том цасан ширхгүүд аажим аажмаар буусаар гудамжуудыг хөвсгөр цагаан бүрхүүлтэй болгожээ. Энд ч гэсэн цас том томоор орж л байна шүү дээ хэмээн бодоод будран орох цасан ширхэгийг чимээгүй ажсаар...
        Өөрт нь зохисон гэж жигтэйхэн уруул, хамар, инээхэд нь хонхойдог хоёр хацар.. Гэвч нүд.. Уур хорсол, гуниг, харуусал, ганцаардлаар дүүрэн тэр 2 нүд. Дэндүү зовиуртай.
       Хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол яримаар,  com- оо асаагаад msnger-тээ орлоо. Хэн ч алга, хүсэн хүлээсэн хүн нь ч алга. Магадгүй хайртай хүнтэйгээ яриад өөрийг нь бодох зав ч үгүй л байгаа биз. Гэхдээ л  зүрхнийх нь аль нэг мухарт ороод ирчих болов уу гэсэн горидлогын оч үе үе улалзан ассаар л байлаа.
       Залуу хүү тэр охинд маш их хайртай. Гэвч охин.. Түүний сэтгэлийг өөрөөсөө түлхэж өөр хэн нэгнийг хайрласан. Залуу хүүгийн зүрх шархалсан. Охиныг буруутгасан. Түүнээс өөрийнх нь хайрыг ойлгохыг шаардсан. Охинд ямар хэцүү байхыг огтхон ч бодоогүй.
      Байдал яагаад ийм болчихсоныг тэр бодоод бодоод олохгүй. Яачихсан юм бол доо гээд янз бүрээр бодно. Өөрөөсөө буруу хайж, хайснаа олох боловч тэр нь төдий л хангалттай шалтгаан болж чадахгүй. Ахиад л эргэлзээ, шинэ шинэ таамаг гарч ирнэ. Янз янзаар, ахин дахин бодно. Гэтэл Хариулт нь тун энгийн.“Зүгээр л тэр өөр хүнд хайртай” гэсэн үг байлаа. Гэхдээ тэр эвлэрэхийг хүссэнгүй.
      Цас.. Анхны цаснаар тэр хоёр хамт алхаж байсан. Шинэхэн орсон цасан дээгүүр тэр хүүхэд аятай мөрөө гарган гүйгээд л. Залуу хязгааргүй жаргалтай байж билээ. Зүгээр л хамт байхдаа жаргалтай байдаг байсансан. Ингээд л зүгээр л хажууд нь байвал болоо гэж боддог байсан  ч түүнээс илүү ихийг ингэж хүснэ чинээ бодоо ч үгүй биз...
     Ингэж бодсоор үүр цайлгалаа.. Хүү унтсангүй.. Унтахыг ч хүссэнгүй.. Хичээлдээ явахаар гарлаа.. Одоо түүний тухай бодохгүй гэж өөртөө амлаад гарлаа.
      Цас..  Наранд хайлчихна даа.. Гунигтай л юм.. Тэр уул нь цасанд дуртай юмсан.. Одоо харж байгаа болов уу.. Бас л түүний тухай бодол... Заа удахгүй хавар ирээд бүх цас хайлах юм чинь миний сэтгэл ч гэсэн тэр цас шиг уусан үгүй болох байлгүй дээ гэж бодсоор цааш алхлаа....

Monday, February 14, 2011

Валентин

Саран авхайг тойрон бүчих одод шинэхэн хайрын гэрч болон гялтганасаар уудам хөх тэнгэрт альхэдийн өөрийн байраа эзэлжээ. Хос хоёрын гар бие биендээ тэмүүлсээр атгалцаж, хайрын харцаар ширтэлцэх дөрвөн хос нүд мансууран талимааарсан энэ нэгэн орой.
       Тиймээ тэдний хайр яг энэ мөчид эхэлсэн. 15хан настай эгэл жирийн охинд заяасан энэ хайр түүнд "Яг л энэ хүнтэй үүрд хамт байхсан" гэсэн гэнэхэн мөрөөдлийн очийг зүрхэнд нь асаажээ. Одоо тэр оч хэзээ ч унтрахгүй гал болон бадамласан.
       Тиймээ тэр 15 настай байсан. Хайр гэж юу болохыг ч мэдэхгүй жижигхээн охин зуслангийнхаа ахыг шохоорхон харж зогсохдоо ариухан гэгээхэн анхны хайр нь насан туршид нандигнан явах, мөнхийн гэрэл гэгээ цацруулсан дурсамжийг бэлэглэхийн чинээ санаа ч үгүй биз..
.... Тэр нэг оройноос хойш яг 2жил 5,5сар өнгөрчээ. Аз жаргал, гуниг зовлон, баяр баясгалан, гомдлын нулимс догдолж яарсан, түүнийгээ хүлээсэн мөчүүд. Тиймээ яг 2жил 5,5сар. Тэр утсаа авч түүнийхээ зургийг харлаа. Гэнэт нүүрэнд нь гуниг тодорч, сувдан хоёр нулимс хацрыг нь даган бөмбөрөв.
2-р сарын 14 Өнөөдөр чинь ВАЛЕНТИН юм байна шүү дээ.  Түүнийгээ мэддэг болоод түүнтэйгээ хамт байгаад 895 хоногийг өнгөрүүлсэн хирнээ хэзээ ч хамт байж үзээгүй Гэгээн хайрын баярын өдөр. Яагаад ч юм яг энэ  л өдөр холбоогүй эсвэл завгүй байдаг байлаа. Ер нь зүгээр л хамт байж чадаагүй хэрэг. Хараал идсэн валентинаар энэ жил дахиад л ганцаараа. Дахиад 5жил хамт байж чадахгүй. Учир нь дурлалт залуу нь түүний дэргэд биш тэр хоёрын ертөнцийг нэг хормоор тусгаарлах харийн оронд бий.


     Тэр ингэж бодоод инээсэн ч үгүй, хацрыг нь даган урсах нулимсаа арчсан ч үгүй зүгээр л ирнээ ирнэ, миний хайр ирнэ гэсэн итгэлээр дүүрэн байх зүрхнийхээ цохилтыг сонсон хэсэг дуугүй суув.


     Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, уурладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй.


    Тиймээ хайр дуусахгүй. Тэдний хайр дуусахгүй. Бидний амьдрах ертөнц нэг хормоор зөрсөн ч тэдний зүрх нэгэн хэмнэлээр цохилж, хэзээд бөхөхгүй хайрын гал нь асаж байгаа цагт асар олон Валентиныг хамтдаа өнгөрөөх цаг ирж л таараа гэж бодоод нүдэнд нь үлдсэн доголон нулимсыг халаадныхаа ханцуйгаар арчаад хичээлдээ явахаар хувцасаа өмслөө... Түүнийгээ яг л энэ мөч шиг насан туршдаа хайрлахаа мэдэрч, зүрхээрээ хайрлаж, дурлаж, хайрандаа жарган дуулж яваа энэ охины хүсэл мөрөөдлийг мэдсэн юм шиг алтан нар туяаранхан гийж байлаа...

Friday, February 11, 2011

Зүгээр л би зүрх хайж яваа хайр байна....

Зүгээр л би зүрх хайж яваа хайр байна
Зүрхэнд чинь өрөө хөлслөх гэсэн юм
Төлөөсөнд нь хувирашгүй сэтгэл үүрдийн хайр өгье
Төлбөр нь таалагдаж байвал хариу send to me
Тэгэхдээ би ганцхан өрөөтэй зүрх хайж байна
Гэгээлэг наран талдаа цонхтой
Яагаад гэвэл би энэ зүрхэндээ
насан туршдаа амьдрах болохоор
адаг ч байсан хувааж эзэмшихгүй
Хөөрхөн байх албагүй үүрд амьдрана гэж зар өгсөн болохоор
Үнэнч байвал болох нь тэр
За тэгээд зөвшөөрч байвал холбоо барина yy

Thursday, February 10, 2011

Оюунаа маань бидэнд зохиож өгсийм хэхэ.. Гэнэт онгод нь ороод

Байнга л инээж явдаг хирнээ
Хааяахан нэг уйтгарладаг
Байнга л хөгжилтэй явдаг хирнээ
Хааяахан нэг гутардаг
Өтгөн сайхан хөмсөгөөрөө
Урт намирсанүсээрээ
Хүүхэд шиг хөөрхөн аашаараа
Бусдын сэтгэлийг татна
Хааяахан нэг маргалддаг ч
Хайнга юм шиг ханддаг
Хөөрхөн эгдүүтэй инээдэг
Яахын аргагүй 16настай Оюука шүү...

Хөлд үргэдчих гээд                          Надаас өндөр хирнээ
Урдуур хойгуур гүйнэ                     Надаас туранхай
Хэл сугалах гээд                               Надаас эгч хирнээ
Утга учиргүй шулганана                Надаас дүү юм шиг...
Ухаантай юм шиг хирнээ               Миний нүдэнд тусч
Аар саар зүйл мэдэхгүй                  Миний найз болсон азтай..
Тэнэг юм шиг хирнээ                      Хааяахан нэг түр тар хийдэг
Асуусан зүйлд хариулчихна          Хааяахан нэг ноцолддог
Дээгий ер нь хачин охин                 Миний тулааны хамтрагч
Дээгий ер нь хөөрхөн охин            Бидний жинхэнэ найз
Дээгий ер нь жижигхэн охин...      Дээрэлхүү зантай Бадам...

Заримдаа намайг загнаж
Заримдаа намайг эрхлүүлж
Заримдаа надад гомдож
Заримдаа надад тусладаг..
Амьдрахын тулд show-даад байна уу
Show-дахын тулд амьдраад байна уу
Гол нь л show шүү дээ..
Нандиагийн бас бидний хувьд хэхэ..

Saturday, February 5, 2011

Хайрын тодотгол буюу афоризм

 Хайр гэж маш хүчтэй шохоорхол толгойнд зүрхэнд, ухаан санаа руу нэгэн зэрэг дайрахыг хэлнэ. Хайр бол тусдаа байхдаа маш ихээр санан гадаа маш халуун байсан ч зүрх тань хүйтнийг мэдрэхийг хэлнэ.
~ Kay Knudsen ~

Хайр бол хэлэхэд хэцүү сонсоход амархан үг.
Хайр яг л сарнайг хараад тодорхойлж чаддаггүйтэй адилхан.
Хайр бол хэн нэгний нүдийг харахад зүрхийг харсан мэт болдог тэр зүйл.
Хайр бол үүрдийн бэлэг тэмдэг. Хайр бол метафизикийн нэгэн төлөв
~ R. Buckminster Fuller ~

 Хайр бол бодлын яруу найраг
~ Honorй de Balzac ~

 Хайрыг эмчлэх ямар ч арга байхгүй хамгийн сайн арга бол улам их хайрлах.
~ Henry David Thoreau ~

Хайр бүх зүйлийг ялан дийлдэг. Тиймээс хайранд бууж өгцгөөе
~ Virgil ~

Хайр бол өөр нэг хүний аз жаргал чинийх мэт мэдрэгдэх тэр мэдрэмж.
~ Robert Heinlein ~

Хайр бол няцашгүйгээр хүсэх няцашгүй хүсэл.
~ Robert Frost ~

Хайр гэдэг нь хамтдаа тэнэгтэхийг хэлнэ.
~ Paul Valery ~

Хайр гэдэг бол сэтгэлийн дээд жаргал
Хайр бол чамайг амьд гэдгийг мэдрүүлэгч хүчин

Wednesday, February 2, 2011

Эгэл жирийн...

Хэрэгтэй хэрэггүй зүйлс ухаж, интернетээр баахан тэнэж тэнэж нэг сонин зүйлийг олж харлаа. Бүх зүйл өнгөрсөн шүү дээ гэж бодохыг хичээвч эмэгтэй хүн, охин хүүхэд гэдэг чинь жижиг сажиг юмыг ч их нухацтай боддог.. Үргэлж сайхан байх ёстой юм шиг санадаг.. Хайртай хүнийхээ сайн муу хэлсэн бүхий л зүйлсийг нухацтай боддог тийм л эмзэг хүмүүс байх юм даа..
Одоо 01-26мин.. Сая түүнтэйгээ 59:59секунд ярьсан.. Түрүүн л дотор минь бачуурч, сэтгэл минь эмзэглэж байсан. Одоо тайвширч хэрэггүй зүйлсээр харилцаагаа сэвтээх ямар ч шаардлагагүй юм байна гэж бодлоо.
- Түүнтэйгээ хамт байхдаа би дэндүү аз жаргалтай. Яг л нэг дулаахан хөнжилд байгаа юм шиг. Тааламжтай, дулаахан.. Үргэлж инээмсэглэж, яг л жоохон хүүхэд уйлаад аргадуулж буй мэт түүндээ эрхэлнэ.. Тэр минь дандаа л миний хажууд.. Хүссэн үедээ уулзаж, түүндээ тэврүүлдэг байсан. Тиймээ түүнтэйгээ өнгөрүүлсэн мөчүүд дэндүү үнэтэй, дэндүү жаргалтай сайхан дурсамжууд. Одоо энэ бүгдийгээ бодоод л, түүнийгээ хүлээгээд л сууна.. Өөр яах ч билээ.. Анх түүнийгээ харсан мөч.. үгүй ээ анх түүндээ татагдсан тэр мөч.. Тэр орой.. Зүрхийг тэр гэхийн тэмдэггүй, урд нь хэзээ ч мэдэрч байгаагүй, өөрөө юу гэдгийг нь ч хэлэх боломжгүй таатайхнаар цохилуулсан. Өмнө нь нэг ч удаа мэдэрч байгаагүй тэр мэдрэмж. Түүнтэй ямар нэгэн далд хүчээр холбогдсон ч юм шиг. Түүний царай, түүний үнэр, түүний гар бүгд нэг л танил дотно. Хэзээ нэгэн цагт нандигнадаг байсан зүйлээ алдчихаад буцаагаад олчихов уу? гэлтэй.. Хэзээ ч мартаж чадахгүй...
-Ийм байхад би хайрлахгүй байж чадна гэж үү... үүрдийн мөнхийн хайр байдаггүй гэж хүмүүс ярьдаг.. Магадгүй л юм.. Гэхдээ үүрд мөнх хайр байлгахын төлөө би хичээнээээ.. Тийм биш байлаа ч би харамсахгүй.. Учир нь хэзээ ч мартагдашгүй, дэндүү сайхан гайхалтай дурсамжийг надад бэлэглэсэн болохоор нь...
-Бусдаас юугаараа ч ялгарамгүй эгэл жирийн охин... Гэхдээ чамайг хайрласан тэр агуу сэтгэлээрээ би бусдаас ялгардаг... 

Tuesday, February 1, 2011

Битгий яваач..

Хайрлуулахсан, зөвхөн чамаар хайрлуулмаар байна
Харамлуулахсан, ганцхан чамаар л харамлуулахсан
Хорвоогийн баяр гунигийг чиний инээдэнд сүлээд
Хонгор минь чамайг насаараа дэргэдээ байлгахсан
Явуулахгүй ээ гээд уйлахсан
Янз үзсэн мэт битгий яваач гэж хэлэхсэн
Янаг минь чамайг надтай үлдээч гэж ятгахсан
Яруу сайхан үгс бүрийг сэтгэлдээ хадгалалгүй гаргахсан
Ойлгох хэрэгтэй гэж зүрх минь чангаар хашгирсан ч
Ойлгохыг хүсэхгүй гэж зөрүүдлэн сууж гуниглахсан
Орой болгон мөрийг чинь түшин сууж
Одод тоолон жаргал бүрийг амсахсан
Амраг минь чамайг битгий яваач гэж чаргуулдахсан
Аядуу зөөлөн үгсээр аргадахдаа ч үлдээч гэж шивнэхсэн
Алс холын ирээдүйг чамгүйгээр үдэж чадахгүй гээд
Асгаруулан уйлаад ч хамаагүй ганцхан чамаар л хайрлуулахсан
Худлаа инээж сайн яваарай гэж ерөөлгүй
Хайрт минь чи намайг битгий орхиоч гэхсэн
Яв даа гэж өөрийгөө хүчлэн гаргаж өгөлгүй
Явж болохгүй ээ гээд гараас чинь атган гуйхсан

чиний явсан өдөр....


Сэтгэл минь навчис болон амьдарлын модноос хийссэн өдөр
Салхи дэгдээн хаалга саван хаагдсан тэр нэг өдөр
Сэвтэж хоцроод шал дүүрэн асгарсан зүрхний минь жаргал
Санахгүй юм шиг эргэж харалгүй явсан өдөр чинь
Чимээгүй гуниг үүдний завсраар шагайн орох зөвшөөрөл нэхээд
Чиний явсан үдэш нулимсаараа би сархад нэрсэн
Чивэлт бодлууд зүрхэн тушаа нуугдаад
Чүдэнз зурахтай адил сэтгэлийг минь зураад шатаачихсан
Үдэш бүхэн тийм байсансан бол өглөө бүхэн нар мандахгүй байсан биз
Үлгэрийн юм шиг жаргалт мөчүүдийг бэлэглэчихээд
Үрийн минь зүүдэнд ордог үнэг шиг хуураад оддог бол
Үүрдийн ариун хайр гэж энэ хорвоод үгүйсэн биз
Чиний явсан өдөр чимээгүй гуниг зүрхэн дээр минь үүрээ засаад
Чин хайрын минь сэтгэлийг салхинд хийсгээд одчихсон юм