Хэрэгтэй хэрэггүй зүйлс ухаж, интернетээр баахан тэнэж тэнэж нэг сонин зүйлийг олж харлаа. Бүх зүйл өнгөрсөн шүү дээ гэж бодохыг хичээвч эмэгтэй хүн, охин хүүхэд гэдэг чинь жижиг сажиг юмыг ч их нухацтай боддог.. Үргэлж сайхан байх ёстой юм шиг санадаг.. Хайртай хүнийхээ сайн муу хэлсэн бүхий л зүйлсийг нухацтай боддог тийм л эмзэг хүмүүс байх юм даа..
Одоо 01-26мин.. Сая түүнтэйгээ 59:59секунд ярьсан.. Түрүүн л дотор минь бачуурч, сэтгэл минь эмзэглэж байсан. Одоо тайвширч хэрэггүй зүйлсээр харилцаагаа сэвтээх ямар ч шаардлагагүй юм байна гэж бодлоо.
- Түүнтэйгээ хамт байхдаа би дэндүү аз жаргалтай. Яг л нэг дулаахан хөнжилд байгаа юм шиг. Тааламжтай, дулаахан.. Үргэлж инээмсэглэж, яг л жоохон хүүхэд уйлаад аргадуулж буй мэт түүндээ эрхэлнэ.. Тэр минь дандаа л миний хажууд.. Хүссэн үедээ уулзаж, түүндээ тэврүүлдэг байсан. Тиймээ түүнтэйгээ өнгөрүүлсэн мөчүүд дэндүү үнэтэй, дэндүү жаргалтай сайхан дурсамжууд. Одоо энэ бүгдийгээ бодоод л, түүнийгээ хүлээгээд л сууна.. Өөр яах ч билээ.. Анх түүнийгээ харсан мөч.. үгүй ээ анх түүндээ татагдсан тэр мөч.. Тэр орой.. Зүрхийг тэр гэхийн тэмдэггүй, урд нь хэзээ ч мэдэрч байгаагүй, өөрөө юу гэдгийг нь ч хэлэх боломжгүй таатайхнаар цохилуулсан. Өмнө нь нэг ч удаа мэдэрч байгаагүй тэр мэдрэмж. Түүнтэй ямар нэгэн далд хүчээр холбогдсон ч юм шиг. Түүний царай, түүний үнэр, түүний гар бүгд нэг л танил дотно. Хэзээ нэгэн цагт нандигнадаг байсан зүйлээ алдчихаад буцаагаад олчихов уу? гэлтэй.. Хэзээ ч мартаж чадахгүй...
-Ийм байхад би хайрлахгүй байж чадна гэж үү... үүрдийн мөнхийн хайр байдаггүй гэж хүмүүс ярьдаг.. Магадгүй л юм.. Гэхдээ үүрд мөнх хайр байлгахын төлөө би хичээнээээ.. Тийм биш байлаа ч би харамсахгүй.. Учир нь хэзээ ч мартагдашгүй, дэндүү сайхан гайхалтай дурсамжийг надад бэлэглэсэн болохоор нь...
-Бусдаас юугаараа ч ялгарамгүй эгэл жирийн охин... Гэхдээ чамайг хайрласан тэр агуу сэтгэлээрээ би бусдаас ялгардаг...
No comments:
Post a Comment