Саран авхайг тойрон бүчих одод шинэхэн хайрын гэрч болон гялтганасаар уудам хөх тэнгэрт альхэдийн өөрийн байраа эзэлжээ. Хос хоёрын гар бие биендээ тэмүүлсээр атгалцаж, хайрын харцаар ширтэлцэх дөрвөн хос нүд мансууран талимааарсан энэ нэгэн орой.
Тиймээ тэдний хайр яг энэ мөчид эхэлсэн. 15хан настай эгэл жирийн охинд заяасан энэ хайр түүнд "Яг л энэ хүнтэй үүрд хамт байхсан" гэсэн гэнэхэн мөрөөдлийн очийг зүрхэнд нь асаажээ. Одоо тэр оч хэзээ ч унтрахгүй гал болон бадамласан.
Тиймээ тэр 15 настай байсан. Хайр гэж юу болохыг ч мэдэхгүй жижигхээн охин зуслангийнхаа ахыг шохоорхон харж зогсохдоо ариухан гэгээхэн анхны хайр нь насан туршид нандигнан явах, мөнхийн гэрэл гэгээ цацруулсан дурсамжийг бэлэглэхийн чинээ санаа ч үгүй биз..
.... Тэр нэг оройноос хойш яг 2жил 5,5сар өнгөрчээ. Аз жаргал, гуниг зовлон, баяр баясгалан, гомдлын нулимс догдолж яарсан, түүнийгээ хүлээсэн мөчүүд. Тиймээ яг 2жил 5,5сар. Тэр утсаа авч түүнийхээ зургийг харлаа. Гэнэт нүүрэнд нь гуниг тодорч, сувдан хоёр нулимс хацрыг нь даган бөмбөрөв.
2-р сарын 14 Өнөөдөр чинь ВАЛЕНТИН юм байна шүү дээ. Түүнийгээ мэддэг болоод түүнтэйгээ хамт байгаад 895 хоногийг өнгөрүүлсэн хирнээ хэзээ ч хамт байж үзээгүй Гэгээн хайрын баярын өдөр. Яагаад ч юм яг энэ л өдөр холбоогүй эсвэл завгүй байдаг байлаа. Ер нь зүгээр л хамт байж чадаагүй хэрэг. Хараал идсэн валентинаар энэ жил дахиад л ганцаараа. Дахиад 5жил хамт байж чадахгүй. Учир нь дурлалт залуу нь түүний дэргэд биш тэр хоёрын ертөнцийг нэг хормоор тусгаарлах харийн оронд бий.
Тэр ингэж бодоод инээсэн ч үгүй, хацрыг нь даган урсах нулимсаа арчсан ч үгүй зүгээр л ирнээ ирнэ, миний хайр ирнэ гэсэн итгэлээр дүүрэн байх зүрхнийхээ цохилтыг сонсон хэсэг дуугүй суув.
Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, уурладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй.
Тиймээ хайр дуусахгүй. Тэдний хайр дуусахгүй. Бидний амьдрах ертөнц нэг хормоор зөрсөн ч тэдний зүрх нэгэн хэмнэлээр цохилж, хэзээд бөхөхгүй хайрын гал нь асаж байгаа цагт асар олон Валентиныг хамтдаа өнгөрөөх цаг ирж л таараа гэж бодоод нүдэнд нь үлдсэн доголон нулимсыг халаадныхаа ханцуйгаар арчаад хичээлдээ явахаар хувцасаа өмслөө... Түүнийгээ яг л энэ мөч шиг насан туршдаа хайрлахаа мэдэрч, зүрхээрээ хайрлаж, дурлаж, хайрандаа жарган дуулж яваа энэ охины хүсэл мөрөөдлийг мэдсэн юм шиг алтан нар туяаранхан гийж байлаа...
No comments:
Post a Comment