Tuesday, February 1, 2011

Битгий яваач..

Хайрлуулахсан, зөвхөн чамаар хайрлуулмаар байна
Харамлуулахсан, ганцхан чамаар л харамлуулахсан
Хорвоогийн баяр гунигийг чиний инээдэнд сүлээд
Хонгор минь чамайг насаараа дэргэдээ байлгахсан
Явуулахгүй ээ гээд уйлахсан
Янз үзсэн мэт битгий яваач гэж хэлэхсэн
Янаг минь чамайг надтай үлдээч гэж ятгахсан
Яруу сайхан үгс бүрийг сэтгэлдээ хадгалалгүй гаргахсан
Ойлгох хэрэгтэй гэж зүрх минь чангаар хашгирсан ч
Ойлгохыг хүсэхгүй гэж зөрүүдлэн сууж гуниглахсан
Орой болгон мөрийг чинь түшин сууж
Одод тоолон жаргал бүрийг амсахсан
Амраг минь чамайг битгий яваач гэж чаргуулдахсан
Аядуу зөөлөн үгсээр аргадахдаа ч үлдээч гэж шивнэхсэн
Алс холын ирээдүйг чамгүйгээр үдэж чадахгүй гээд
Асгаруулан уйлаад ч хамаагүй ганцхан чамаар л хайрлуулахсан
Худлаа инээж сайн яваарай гэж ерөөлгүй
Хайрт минь чи намайг битгий орхиоч гэхсэн
Яв даа гэж өөрийгөө хүчлэн гаргаж өгөлгүй
Явж болохгүй ээ гээд гараас чинь атган гуйхсан

No comments:

Post a Comment