Tuesday, November 22, 2011

Түр зуурын бодол...

Зүрхэнд минь өөрийн гэсэн байраа эзлээд нэлээн уджээ тэр минь... Хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа ч бага багаар нэмэгдсээр л. Магадгүй хамгийн оновчтой үг нь бид хоёрын хайр маш их болжээ. Дөнгөж соёолж байсан үе саяхан ч юм шиг. Насан туршдаа огтхон ч өөрчлөгдөхгүй агуу хайраар чамайгаа хайрлана гэж боддог болоод ч маш их удаж байна хайраа...
Гэтэл тэр минь бүх юм өөрчлөгддөг хайраа, хоёулаа ч гэсэн өөрчлөгдөнө гэх юм. Үнэхээр бүх зүйл өөрчлөгддөг гэж үү????
Өөрчлөгдөнө гэж бодохоор айдас хүрмээр. Одоо тэр намайг хайрлаж байгаа хайр, би түүнийг хайрлах хайр өөрчлөгдөнө гэж үү??? 
Тэгэхээр одоо л хайрлаж байгаа энэ хайраа л нандигнах хэрэгтэй  ч юм шиг.. 
Заза би чамдаа хайртай хэзээ хүртэл яаж хайрлах нь уу яаж өөрчлөгдөхөө мэдэхгүй ч яг одоо бол чамайгаа үүрд хайрлана гэж бодож байна...

Monday, October 17, 2011

Ээждээ би хайртай...

Дөнгөж сая дүүдээ ээждээ бичих захидал гэсэн зохион бичлэг бичиж өглөө. Тэгсэн яагаад ч юм би өөрөө ээждээ захидал бичмээр санагдчлаа. хэхэ
Би ээждээ дэндүү их хайртай. Дэндүү их хайртай боловч хайртай гэж хэлж чаддаггүй. Тэгсэн мөртлөө л ээжийгээ гомдоочихно. Хааяа уурлуулж сэтгэлийг нь өвтгөнө. Гэвч ээж гэдэг хүн ямар агуу, уужим сэтгэлтэй хүмүүс байдаг юм бэ?? Үргэлж л намайг уучилж, үргэлж л намайг энхрийлэн хайрлах юм. 
Ээж минь миний хувьд наран. Тэнгэрт нар байдаг бол миний хажууд бас нэг нар байдаг. Ээжрүүгээ гараа алдлан гүйхэд урдаас халуун дулаан илч төөнөдөг. Инээмсэглэхэд нь гэрэл цацарч, энэ хорвоогийн бүхий л зүйлийг гэрэлтүүлэх мэт... 
Бүүр бага байхдаа би ээжийнхээ хормойноос зуурчаад хошуугаа цорвойлгон эрхлэх дуртай байлаа. Харин одоо бол юун тэгэх үнсүүлэх маань ч ховор болсон шүү. Гэхдээ л ээждээ үнсүүлэх маш гоё.
Эх хүн ясаа заадсаараа салтал өвдөж байсан ч энхрий үрээ төрүүлэхийн тулд тэвчээрийн дээдийг гаргаж чаддаг гайхамшиг...Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг, үнэхээр агуу хайрын эзэн "эх хүн гайхамшиг". 
Ингээд бодохоор ээждээ гаднаа хайраа гаргаж чадахгүй ч гэлээ сэтгэлээрээ ч болов хайртай гэдгээ мэдрүүлж байх хэрэгтэй юм шигээ. Би ээждээ хайртай....

Saturday, October 15, 2011

Биеэсээ холдуулж чадаагүй тэр л үнэр. Тэр л харц... Миний хайрынх...

Санаж байна хайраа.. Чинийхээ дулаахан гарыг, зөөлхөн уруулыг, намайг энхрийлэн ширтэх харцыг, намайг согтоодог тэр л үнэрийг.. Бүгдийг нь маш ихээр санаж, шаналж байна.
Хайрыгаа санаад, санаад яаж ч чадахгүй байгаадаа маш их хэцүү байна. Хамтдаа аз жаргалтай байсан, гар гараа бариад зөөлхөн алхсан тэр үдэш, дахиад бие биенээсээ холдохгүй юм шиг тэврэлдэн хоносон тэр шөнийг дахиад эргээд ирээсэй гэж хүсэхдээ яагаад ч юм нулимс урсах гээд байх юм.. 
Өмнө нь яаж тэвчсэн юм бол ооо.. Яаж 9сар тэвчиснээ санахгүй байна.. Дахиад яаж хүлээхээ ч мэдэхгүй байна.. Гэхдээ л дэндүү их хайртай болохоор хүлээнэээ.. Хүлээнэ. Хүлээнэ хайраа чамайгаа... 

Friday, October 14, 2011

Урагшааа,,,

Сайн уу??? хэхэ хайрдаа хэлж байгаа юм аа.. 
Оюутан болоод нэг л зав муутай байх шиг.. Тэгсэн мөртлөө маш их завтай ч юм шиг. Оюутны амьдралд дасах хэцүү юм шиг л байна. Оюутан болсон эхний сар хайнга, бөгөөд маш их аз жаргалтай өнгөрсөн. Миний хайр ирээд бөөн бөөн аз жаргал. Гэхдээ хичээлээ жоохон орхигдуулсан талтай л даа.. Гэхдээ л миний хайр хамт байсан болохоор мааш мааш их гоё байсан. Харин одооноос л хичээлээ сайн хийх гээд Яавал онц сурах талаар нилээн юм бодлоо.
1. Лекц болон семинарт хамгийн урд эгнээнд суух. Энэ надад их таалагдсан шүү. Хэдэн   өдрийн лекц семинарт урд суугаад үзсэн нойр ч бага хүрэхийн, тэгээд хүрсэн ч ямар багшийн өөдөөс харчаад унтаад байлтай нь биш гээд гөлийгөөд л суугаад байлаа. Ашигтай юм байна шүү.
2. Хичээлдээ хоцрох болон таслахгүй байх. Би ч хичээлээ таслаад байдаггүй л дээ. Гэхдээ лекц бол тасалчихдаг тал даа. Гэхдээ одооноос таслахгүй ээ. Ажа ажа амжилт.
3. Гэрийн даалгавар, бие даалтаа цаг тухайд нь хийх. Энэ бол маш чухал. Одоо миний урд гэрийн даалгавар овоорцон л байна. Яаж хийнээ гэж бодоод л сууж байна. Гэхдээ хийдэг л байх даа. Ер нь одооноос гэрийн даалгавраа цаг тухайд нь хийгээд байх юм бол чөлөөт цаг ч их гарах юм шиг байна.
4. Зохион байгуулалттай байх. Цагийн хуваарь гаргаж эхлээд байгаа. Юу хийх ёстойгоо тэмдэглээд авчихаж байвал ядаж л мартахгүй шүү дээ. 
За ингээд л сураад л байдаг хэрэг ээ.. 
Миний хайр ч гэсэн одооноос маш их хичээгээд лаг сайн сураарай за... Өдөр бүр чамайгаа бодоод л хайр нь хичээгээд л байгаа шүү.. Чамдаа зөндөө их хайртай шүү...

2011-10-05 УБ

Гудамжинд нэг л дотно, уянгалаг хос хоолой эгшиглэнэ. Гудамжинд тэр болгон сонсоод байхааргүй гайхалтай сайхан аялгуу байлаа. Хоолойнд нь насны сөөнгө тогтсон боловч бусдыг уярааж, сэтгэлд нь хүрч чадах тэр л дуу хоолой яг л залуугаараа мэт...
Хэн юм болоо хэмээн сонирхон ажваас 70 шүргэж яваа болов уу гэмээр 2 хөгшин, өвгөн нь баян хөгжим тоглож, эмгэн нь хоолой хоршин дуулна.. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс 200, 300төгрөг хандивлаж, зарим нэг нь дээгүүр харан ихэмсэг өнгөрнө.. Улаанбаатар хотын  байдаг л нэг дүр зураг.. Гэвч энэ арай л өөр. Арай л өөр гэсний учир нь эмгэний гарт, зүүн гарын ядам хуруунд энгийн мөнгөн бөгж нарны гэрэлд гялтагнан эмгэн үе үе бөгж рүүгээ харан өвгөнийхөө зүг халуун дулаанаар ширтэх нь сэтгэлд нэг л дотно... Өвгөн эмгэн рүүгээ бас л дулаахан харцаар энхрийлэн харна.. Эмгэндээ энэнээс илүү сайхан бөгж авч өгөх байсан юм гэж дотроо харуусан бодож байгаа болов уу гэж би таалаа..
"Ай хөөрхий Жинжиймаа" эмгэний  хоолой нэг л тааламжтай...
Өвгөн хажуудаа байх цүнхээ уудлан хоёр зүсэм талх жоохон хиам гаргаж ирлээ. Нэгийг нь эмгэндээ, харин нөгөөхийг нь өөрөө идэх болов уу гэтэл хажууд нь сүүлээ гозогнуулан хөдөлгөх жаахан гөлөгт өглөө. "Сургууль руугаа явах болжээ"

 Жаварлаг атлаа бүүдгэр нар ээсэн өдөр дуусч, салхи сэвэлзэн нэг л жихүүн бүрэнхий болсон байлаа. Нөгөө хоёр хөгшинийг байгаа болов уу гэтэл байсангүй.  Бие биенээ түшин гэрийнхээ зүг алхцгаасан байхдаа.. Гэр нь хаана байдаг юм бол. Одоо хүйтэрч байгаа болохоор даарч байгаа байх даа. Даараагүй л байгаасай, тэр хоёр хосоороо бие биедээ тийм их хайртай юм чинь даарахгүй л байх, харин тэр гөлөг...

Ер нь хүн гэдэг хичнээн ядуу байлаа ч бие биенээ үнэнчээр хайрлж, бие биедээ дэм болон амьдарна гэдэг жинхэнэ баялаг мэт... Хичнээн ядуу байлаа ч өөр бусдыг өөр шигээ санаж хайрлана гэдэг жинхэнэ ухаан юм шиг ээ..

Friday, March 18, 2011

Хамтдаа өнгөрүүлсэн он жилүүд
Харвасан сум адил өнгөрчээ...
Алганы минь  хонхорт түр саатсан болжмор
Анхны минь хайрыг өдөндөө нуугаад нисээ юу???

Хайраа чамдаа Баярын мэнд хүргэхээр msnger-тээ ортол чи минь бас л алга.. Яасан ч их удав даа.. Чамайгаа хүлээгээд.. Чи ч гэсэн намайг ингэж удаан хүлээсэн болов уу??  Нээрээ хайр нь надаас өөр хэн нэгэн чамайг хүлээж, чамгүй ганцаардаж байгааг мэдлээ. Тэгээд нэг л эвгүй, уйлмаар ч юм шиг, хэн нэгэнд гомдмоор ч юм шиг.. Тийм мэдрэмж төрлөө.. Тэгэхдээ хайр нь чамдаа гомдохгүй, уурлахгүй, бас зовоохгүй. Ер нь л надаас өөр хүн чамд минь тийм дотно, хайртай гэдэг үг хэлнэ гэдэг нэг л муухай юм байна .. Хэхэ за гэхдээ л дэндүү гоё юм билээ.. Миний хайр үзээд магадгүй уйлах байх эсвэл баярлах байх.. Тиймээ..
За ХАЙРДАА ЦЭРГИЙН БАЯРЫН мэнд хүргэе..

Saturday, March 12, 2011

Инээмтгий хүн...

Зовлон гуниг шингэсэн нүүрэндээ
Инээмсэглэлийн баг зурчаад
Гудамжаар алхаж явна
Инээмтгий хүн..
Чшшш чимээгүй
Тэр хийлээ барьсаар дөхөж явна..
Тоглож эхэллээ
Хүмүүсийн шидлэх зоосны чимээ
Түүний тоглох аялгуутай хослон
Хөгжилтэй атлаа гунигтай...
Инээмтгий хүн инээсээр тоглож дууслаа
Гэртээ харилаа..
Багаа тайллаа
Толинд харлаа
Ганцаардал..
Дахиад л маргааш болно
Тэр багаа зүүнэ..
Хийлээ тоглоно..
Инээмтгий хүн дахиад л инээнэ
Хэн ч мэдэхгүй..
Багний цаана нуугдсан Ганцаардлыг..


Tuesday, March 8, 2011

Яагаад ч юм өдөр хоног өнгөрөх тусам хайртайгаа хамт байхыг хүссэн өдрүүд нэг нэгээр нэмэгдсээр л.. Өнөөдөр бас л хайртайгаа хамт байхыг ямар их хүсвээ..
Караоке-д ороод л “Нүцгэн байхыг минь битгий хараарай ”
гэж дуулаад л
“Уруул дээр чинь би өөрөө очтол
Эрмэг цээжийг минь битгий таалаарай... ” гээд л дуулаад л дуулаад л байсан. Заза удахгүй бүхнийг атаархтал нь хамт байх өдөр ирэх л байлгүй дээ...
Хэрвээ чи намайг хайрлаагүй байсан бол..
Би  хэнийг ч хүлээхгүй, хайрлахгүй, хардахгүй байсан байх
Би хэнийг ч хүлээхгүй, хайрлахгүй, хардахгүй бол
Амьдрал гунигтай, харуусалтай, ганцаардлаар дүүрэн байсан байх..
Хэрвээ амьдрал гунигтай харуусалтай, ганцаардлаар дүүрэн байх юм бол
Би итгэлгүй, найдваргүй, сэтгэл зүрхгүй нэгэн байх байсан      Үгүй ээ зүгээр л хэрвээ чи байгаагүй бол энэ хорвоо надад утгагүй байх байсан.. Арасо!!!!

Saturday, February 26, 2011

Бүдэгхэн гэрэл өрөөнд асаад бүдэгхэн дурсамж сэтгэлд тодроод... Гунигтай өдөр.. Зүрхийг дэндүү ихээр базлуулж өвтгөөд,  нулимсыг минь хацар дагуулж бороо мэт асгаруулсан шөнө.  Түүнтэй минь хамтдаа байлгахгүй байгаа хувь заяанд хорссон үдэш.. Бүхнийг хараан зүхэж суугаа БИ... 
Зүрх өвдөж байсан ч  инээгээд
Зөвхөн түүнийгээ би санаад
Одоо ч хайр минь хэвээрээ
Орчлонд би ганцаарааа....  

Tuesday, February 22, 2011

Сэм сэмхэн уйтгар төрөөд хэцүү өдөр вэ
Сэрүүхэн унтаж чамайг зүүдлээд ямар хэцүү сэтгэл вэ

Орж байгаа бороо нь зогсдог ч болоосой
Орчлонгийн нэгээхэн зайд чи бид хоёр уулздаг ч болоосой

Tuesday, February 15, 2011

Цасан ширхэг "Зүгээр л ямар нэг юм бичмээр санагдаад"

"Ойрын хэдэн жил ороогүй их цас Солонгос улсад оржээ" хэмээн TV-р ярина. Залуу хүү босч цонхоор ширтлээ. Том том Том том цасан ширхгүүд аажим аажмаар буусаар гудамжуудыг хөвсгөр цагаан бүрхүүлтэй болгожээ. Энд ч гэсэн цас том томоор орж л байна шүү дээ хэмээн бодоод будран орох цасан ширхэгийг чимээгүй ажсаар...
        Өөрт нь зохисон гэж жигтэйхэн уруул, хамар, инээхэд нь хонхойдог хоёр хацар.. Гэвч нүд.. Уур хорсол, гуниг, харуусал, ганцаардлаар дүүрэн тэр 2 нүд. Дэндүү зовиуртай.
       Хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол яримаар,  com- оо асаагаад msnger-тээ орлоо. Хэн ч алга, хүсэн хүлээсэн хүн нь ч алга. Магадгүй хайртай хүнтэйгээ яриад өөрийг нь бодох зав ч үгүй л байгаа биз. Гэхдээ л  зүрхнийх нь аль нэг мухарт ороод ирчих болов уу гэсэн горидлогын оч үе үе улалзан ассаар л байлаа.
       Залуу хүү тэр охинд маш их хайртай. Гэвч охин.. Түүний сэтгэлийг өөрөөсөө түлхэж өөр хэн нэгнийг хайрласан. Залуу хүүгийн зүрх шархалсан. Охиныг буруутгасан. Түүнээс өөрийнх нь хайрыг ойлгохыг шаардсан. Охинд ямар хэцүү байхыг огтхон ч бодоогүй.
      Байдал яагаад ийм болчихсоныг тэр бодоод бодоод олохгүй. Яачихсан юм бол доо гээд янз бүрээр бодно. Өөрөөсөө буруу хайж, хайснаа олох боловч тэр нь төдий л хангалттай шалтгаан болж чадахгүй. Ахиад л эргэлзээ, шинэ шинэ таамаг гарч ирнэ. Янз янзаар, ахин дахин бодно. Гэтэл Хариулт нь тун энгийн.“Зүгээр л тэр өөр хүнд хайртай” гэсэн үг байлаа. Гэхдээ тэр эвлэрэхийг хүссэнгүй.
      Цас.. Анхны цаснаар тэр хоёр хамт алхаж байсан. Шинэхэн орсон цасан дээгүүр тэр хүүхэд аятай мөрөө гарган гүйгээд л. Залуу хязгааргүй жаргалтай байж билээ. Зүгээр л хамт байхдаа жаргалтай байдаг байсансан. Ингээд л зүгээр л хажууд нь байвал болоо гэж боддог байсан  ч түүнээс илүү ихийг ингэж хүснэ чинээ бодоо ч үгүй биз...
     Ингэж бодсоор үүр цайлгалаа.. Хүү унтсангүй.. Унтахыг ч хүссэнгүй.. Хичээлдээ явахаар гарлаа.. Одоо түүний тухай бодохгүй гэж өөртөө амлаад гарлаа.
      Цас..  Наранд хайлчихна даа.. Гунигтай л юм.. Тэр уул нь цасанд дуртай юмсан.. Одоо харж байгаа болов уу.. Бас л түүний тухай бодол... Заа удахгүй хавар ирээд бүх цас хайлах юм чинь миний сэтгэл ч гэсэн тэр цас шиг уусан үгүй болох байлгүй дээ гэж бодсоор цааш алхлаа....

Monday, February 14, 2011

Валентин

Саран авхайг тойрон бүчих одод шинэхэн хайрын гэрч болон гялтганасаар уудам хөх тэнгэрт альхэдийн өөрийн байраа эзэлжээ. Хос хоёрын гар бие биендээ тэмүүлсээр атгалцаж, хайрын харцаар ширтэлцэх дөрвөн хос нүд мансууран талимааарсан энэ нэгэн орой.
       Тиймээ тэдний хайр яг энэ мөчид эхэлсэн. 15хан настай эгэл жирийн охинд заяасан энэ хайр түүнд "Яг л энэ хүнтэй үүрд хамт байхсан" гэсэн гэнэхэн мөрөөдлийн очийг зүрхэнд нь асаажээ. Одоо тэр оч хэзээ ч унтрахгүй гал болон бадамласан.
       Тиймээ тэр 15 настай байсан. Хайр гэж юу болохыг ч мэдэхгүй жижигхээн охин зуслангийнхаа ахыг шохоорхон харж зогсохдоо ариухан гэгээхэн анхны хайр нь насан туршид нандигнан явах, мөнхийн гэрэл гэгээ цацруулсан дурсамжийг бэлэглэхийн чинээ санаа ч үгүй биз..
.... Тэр нэг оройноос хойш яг 2жил 5,5сар өнгөрчээ. Аз жаргал, гуниг зовлон, баяр баясгалан, гомдлын нулимс догдолж яарсан, түүнийгээ хүлээсэн мөчүүд. Тиймээ яг 2жил 5,5сар. Тэр утсаа авч түүнийхээ зургийг харлаа. Гэнэт нүүрэнд нь гуниг тодорч, сувдан хоёр нулимс хацрыг нь даган бөмбөрөв.
2-р сарын 14 Өнөөдөр чинь ВАЛЕНТИН юм байна шүү дээ.  Түүнийгээ мэддэг болоод түүнтэйгээ хамт байгаад 895 хоногийг өнгөрүүлсэн хирнээ хэзээ ч хамт байж үзээгүй Гэгээн хайрын баярын өдөр. Яагаад ч юм яг энэ  л өдөр холбоогүй эсвэл завгүй байдаг байлаа. Ер нь зүгээр л хамт байж чадаагүй хэрэг. Хараал идсэн валентинаар энэ жил дахиад л ганцаараа. Дахиад 5жил хамт байж чадахгүй. Учир нь дурлалт залуу нь түүний дэргэд биш тэр хоёрын ертөнцийг нэг хормоор тусгаарлах харийн оронд бий.


     Тэр ингэж бодоод инээсэн ч үгүй, хацрыг нь даган урсах нулимсаа арчсан ч үгүй зүгээр л ирнээ ирнэ, миний хайр ирнэ гэсэн итгэлээр дүүрэн байх зүрхнийхээ цохилтыг сонсон хэсэг дуугүй суув.


     Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, уурладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй.


    Тиймээ хайр дуусахгүй. Тэдний хайр дуусахгүй. Бидний амьдрах ертөнц нэг хормоор зөрсөн ч тэдний зүрх нэгэн хэмнэлээр цохилж, хэзээд бөхөхгүй хайрын гал нь асаж байгаа цагт асар олон Валентиныг хамтдаа өнгөрөөх цаг ирж л таараа гэж бодоод нүдэнд нь үлдсэн доголон нулимсыг халаадныхаа ханцуйгаар арчаад хичээлдээ явахаар хувцасаа өмслөө... Түүнийгээ яг л энэ мөч шиг насан туршдаа хайрлахаа мэдэрч, зүрхээрээ хайрлаж, дурлаж, хайрандаа жарган дуулж яваа энэ охины хүсэл мөрөөдлийг мэдсэн юм шиг алтан нар туяаранхан гийж байлаа...

Friday, February 11, 2011

Зүгээр л би зүрх хайж яваа хайр байна....

Зүгээр л би зүрх хайж яваа хайр байна
Зүрхэнд чинь өрөө хөлслөх гэсэн юм
Төлөөсөнд нь хувирашгүй сэтгэл үүрдийн хайр өгье
Төлбөр нь таалагдаж байвал хариу send to me
Тэгэхдээ би ганцхан өрөөтэй зүрх хайж байна
Гэгээлэг наран талдаа цонхтой
Яагаад гэвэл би энэ зүрхэндээ
насан туршдаа амьдрах болохоор
адаг ч байсан хувааж эзэмшихгүй
Хөөрхөн байх албагүй үүрд амьдрана гэж зар өгсөн болохоор
Үнэнч байвал болох нь тэр
За тэгээд зөвшөөрч байвал холбоо барина yy

Thursday, February 10, 2011

Оюунаа маань бидэнд зохиож өгсийм хэхэ.. Гэнэт онгод нь ороод

Байнга л инээж явдаг хирнээ
Хааяахан нэг уйтгарладаг
Байнга л хөгжилтэй явдаг хирнээ
Хааяахан нэг гутардаг
Өтгөн сайхан хөмсөгөөрөө
Урт намирсанүсээрээ
Хүүхэд шиг хөөрхөн аашаараа
Бусдын сэтгэлийг татна
Хааяахан нэг маргалддаг ч
Хайнга юм шиг ханддаг
Хөөрхөн эгдүүтэй инээдэг
Яахын аргагүй 16настай Оюука шүү...

Хөлд үргэдчих гээд                          Надаас өндөр хирнээ
Урдуур хойгуур гүйнэ                     Надаас туранхай
Хэл сугалах гээд                               Надаас эгч хирнээ
Утга учиргүй шулганана                Надаас дүү юм шиг...
Ухаантай юм шиг хирнээ               Миний нүдэнд тусч
Аар саар зүйл мэдэхгүй                  Миний найз болсон азтай..
Тэнэг юм шиг хирнээ                      Хааяахан нэг түр тар хийдэг
Асуусан зүйлд хариулчихна          Хааяахан нэг ноцолддог
Дээгий ер нь хачин охин                 Миний тулааны хамтрагч
Дээгий ер нь хөөрхөн охин            Бидний жинхэнэ найз
Дээгий ер нь жижигхэн охин...      Дээрэлхүү зантай Бадам...

Заримдаа намайг загнаж
Заримдаа намайг эрхлүүлж
Заримдаа надад гомдож
Заримдаа надад тусладаг..
Амьдрахын тулд show-даад байна уу
Show-дахын тулд амьдраад байна уу
Гол нь л show шүү дээ..
Нандиагийн бас бидний хувьд хэхэ..

Saturday, February 5, 2011

Хайрын тодотгол буюу афоризм

 Хайр гэж маш хүчтэй шохоорхол толгойнд зүрхэнд, ухаан санаа руу нэгэн зэрэг дайрахыг хэлнэ. Хайр бол тусдаа байхдаа маш ихээр санан гадаа маш халуун байсан ч зүрх тань хүйтнийг мэдрэхийг хэлнэ.
~ Kay Knudsen ~

Хайр бол хэлэхэд хэцүү сонсоход амархан үг.
Хайр яг л сарнайг хараад тодорхойлж чаддаггүйтэй адилхан.
Хайр бол хэн нэгний нүдийг харахад зүрхийг харсан мэт болдог тэр зүйл.
Хайр бол үүрдийн бэлэг тэмдэг. Хайр бол метафизикийн нэгэн төлөв
~ R. Buckminster Fuller ~

 Хайр бол бодлын яруу найраг
~ Honorй de Balzac ~

 Хайрыг эмчлэх ямар ч арга байхгүй хамгийн сайн арга бол улам их хайрлах.
~ Henry David Thoreau ~

Хайр бүх зүйлийг ялан дийлдэг. Тиймээс хайранд бууж өгцгөөе
~ Virgil ~

Хайр бол өөр нэг хүний аз жаргал чинийх мэт мэдрэгдэх тэр мэдрэмж.
~ Robert Heinlein ~

Хайр бол няцашгүйгээр хүсэх няцашгүй хүсэл.
~ Robert Frost ~

Хайр гэдэг нь хамтдаа тэнэгтэхийг хэлнэ.
~ Paul Valery ~

Хайр гэдэг бол сэтгэлийн дээд жаргал
Хайр бол чамайг амьд гэдгийг мэдрүүлэгч хүчин

Wednesday, February 2, 2011

Эгэл жирийн...

Хэрэгтэй хэрэггүй зүйлс ухаж, интернетээр баахан тэнэж тэнэж нэг сонин зүйлийг олж харлаа. Бүх зүйл өнгөрсөн шүү дээ гэж бодохыг хичээвч эмэгтэй хүн, охин хүүхэд гэдэг чинь жижиг сажиг юмыг ч их нухацтай боддог.. Үргэлж сайхан байх ёстой юм шиг санадаг.. Хайртай хүнийхээ сайн муу хэлсэн бүхий л зүйлсийг нухацтай боддог тийм л эмзэг хүмүүс байх юм даа..
Одоо 01-26мин.. Сая түүнтэйгээ 59:59секунд ярьсан.. Түрүүн л дотор минь бачуурч, сэтгэл минь эмзэглэж байсан. Одоо тайвширч хэрэггүй зүйлсээр харилцаагаа сэвтээх ямар ч шаардлагагүй юм байна гэж бодлоо.
- Түүнтэйгээ хамт байхдаа би дэндүү аз жаргалтай. Яг л нэг дулаахан хөнжилд байгаа юм шиг. Тааламжтай, дулаахан.. Үргэлж инээмсэглэж, яг л жоохон хүүхэд уйлаад аргадуулж буй мэт түүндээ эрхэлнэ.. Тэр минь дандаа л миний хажууд.. Хүссэн үедээ уулзаж, түүндээ тэврүүлдэг байсан. Тиймээ түүнтэйгээ өнгөрүүлсэн мөчүүд дэндүү үнэтэй, дэндүү жаргалтай сайхан дурсамжууд. Одоо энэ бүгдийгээ бодоод л, түүнийгээ хүлээгээд л сууна.. Өөр яах ч билээ.. Анх түүнийгээ харсан мөч.. үгүй ээ анх түүндээ татагдсан тэр мөч.. Тэр орой.. Зүрхийг тэр гэхийн тэмдэггүй, урд нь хэзээ ч мэдэрч байгаагүй, өөрөө юу гэдгийг нь ч хэлэх боломжгүй таатайхнаар цохилуулсан. Өмнө нь нэг ч удаа мэдэрч байгаагүй тэр мэдрэмж. Түүнтэй ямар нэгэн далд хүчээр холбогдсон ч юм шиг. Түүний царай, түүний үнэр, түүний гар бүгд нэг л танил дотно. Хэзээ нэгэн цагт нандигнадаг байсан зүйлээ алдчихаад буцаагаад олчихов уу? гэлтэй.. Хэзээ ч мартаж чадахгүй...
-Ийм байхад би хайрлахгүй байж чадна гэж үү... үүрдийн мөнхийн хайр байдаггүй гэж хүмүүс ярьдаг.. Магадгүй л юм.. Гэхдээ үүрд мөнх хайр байлгахын төлөө би хичээнээээ.. Тийм биш байлаа ч би харамсахгүй.. Учир нь хэзээ ч мартагдашгүй, дэндүү сайхан гайхалтай дурсамжийг надад бэлэглэсэн болохоор нь...
-Бусдаас юугаараа ч ялгарамгүй эгэл жирийн охин... Гэхдээ чамайг хайрласан тэр агуу сэтгэлээрээ би бусдаас ялгардаг... 

Tuesday, February 1, 2011

Битгий яваач..

Хайрлуулахсан, зөвхөн чамаар хайрлуулмаар байна
Харамлуулахсан, ганцхан чамаар л харамлуулахсан
Хорвоогийн баяр гунигийг чиний инээдэнд сүлээд
Хонгор минь чамайг насаараа дэргэдээ байлгахсан
Явуулахгүй ээ гээд уйлахсан
Янз үзсэн мэт битгий яваач гэж хэлэхсэн
Янаг минь чамайг надтай үлдээч гэж ятгахсан
Яруу сайхан үгс бүрийг сэтгэлдээ хадгалалгүй гаргахсан
Ойлгох хэрэгтэй гэж зүрх минь чангаар хашгирсан ч
Ойлгохыг хүсэхгүй гэж зөрүүдлэн сууж гуниглахсан
Орой болгон мөрийг чинь түшин сууж
Одод тоолон жаргал бүрийг амсахсан
Амраг минь чамайг битгий яваач гэж чаргуулдахсан
Аядуу зөөлөн үгсээр аргадахдаа ч үлдээч гэж шивнэхсэн
Алс холын ирээдүйг чамгүйгээр үдэж чадахгүй гээд
Асгаруулан уйлаад ч хамаагүй ганцхан чамаар л хайрлуулахсан
Худлаа инээж сайн яваарай гэж ерөөлгүй
Хайрт минь чи намайг битгий орхиоч гэхсэн
Яв даа гэж өөрийгөө хүчлэн гаргаж өгөлгүй
Явж болохгүй ээ гээд гараас чинь атган гуйхсан

чиний явсан өдөр....


Сэтгэл минь навчис болон амьдарлын модноос хийссэн өдөр
Салхи дэгдээн хаалга саван хаагдсан тэр нэг өдөр
Сэвтэж хоцроод шал дүүрэн асгарсан зүрхний минь жаргал
Санахгүй юм шиг эргэж харалгүй явсан өдөр чинь
Чимээгүй гуниг үүдний завсраар шагайн орох зөвшөөрөл нэхээд
Чиний явсан үдэш нулимсаараа би сархад нэрсэн
Чивэлт бодлууд зүрхэн тушаа нуугдаад
Чүдэнз зурахтай адил сэтгэлийг минь зураад шатаачихсан
Үдэш бүхэн тийм байсансан бол өглөө бүхэн нар мандахгүй байсан биз
Үлгэрийн юм шиг жаргалт мөчүүдийг бэлэглэчихээд
Үрийн минь зүүдэнд ордог үнэг шиг хуураад оддог бол
Үүрдийн ариун хайр гэж энэ хорвоод үгүйсэн биз
Чиний явсан өдөр чимээгүй гуниг зүрхэн дээр минь үүрээ засаад
Чин хайрын минь сэтгэлийг салхинд хийсгээд одчихсон юм

Sunday, January 30, 2011

Үхэхгүй ээ...

Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ?
Хашгираад ч орилоод ч босч ирэхгүй, чив чимээгүй хэвтээд л...
Хамгийн сүүлчийн удаа гээд үнсэж ч амжаагүй байхад чинь
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Ганцаардал гуниг чамайг нөмрөөд л авахын цагт
Гарыг нь тэвэрч суугаад гомдоллох хүн байхгүй
Арга барагдаад шөнийн аниргүйд ганцаар уйлтал чинь
Алгаараа нулимсыг чинь арчаад өгчих хүн байхгүй
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Хариулт үгүй асуултыг хайр үгүй хагацлыг холдуулж
Өдөр бүхэн түүнийгээ ганцаардлаас өмөөрч хайрла
Өөр эмэгтэйгээс биш үхлээс л түүнийгээ харамлаж хайрла

Надтай уулзахаас өмнө тэр нэгэн эмэгтэйг хайрлаж байсан байх

Өглөө болгон залгаж тэр эмэгтэйн нойрмог хоолойг өхөөрдөж
Орой болгон залгаж тэр эмэгтэйг төсөөлөн аз жаргалтай байсан байх
Зарим өдөрийн орой нь тэрнийг гэрт нь хүргэж өгч
Явуулахыг хүсэхгүй байгаа сэтгэлээ ч илэрхийлж
Тэр эмэгтэйтэй гэрлэвэл яах бол хэмээн төсөөлөн бодод ч байсан байх
Найз нартайгаа уулзахдаа тэр эмэгтэйг бахархалтайгаар дагуулж очсон байх
Гудамжинд тааралдах хар мянган хосууд шиг
Тэр мэдээж тэр эмэгтэйн бүсэлхийнээс чанга тэврэн аз жаргалтайгаар инээлдэж байсан байх.
Гоё хувцас харвал тэр эмэгтэйн урд барьж
Амттай газар мэддэг болвол тэр эмэгтэйг дагуулж ирэхийг хүсдэг байсан байх
Тэрний мөрөөдөж байгаа маргааш нь
Хэзээд ч тэр эмэгтэй том байр суурийг эзэлдэг байсан байх
Цаг хугацаа өнгрөн төсөөлж ч байгаагүй хагацалтайгаа учирж
Тэр эмэгэйг хайрлаж байсан шиг төдий чинээ их шаналсан байх
Өдөр хоног өнгөрж тэр эмэгтэйг аажмаар мартан
Дахин хэн нэгнийг хайрлана гэхээс айж байсан байх
Тэгэж их шаналсан зүрх жоохон ч гэсэн анигдахад
Бид хоорондоо уулзаж
Дахин өнгөрсөн тэр шарх сэдрэхвий
Дахин шаналж унахвий
Жоохон эмээн аажмаар бие биедээ дурласан


Тэр тэр эмэгтэйтэй  гунигт дурлал хийгээгүй байсан бол
Намайг яаж халамжлахаа мэдэхгүй байсан  Хайраа хамгаалахын тулд
Ямар их хичээл зүтгэл бас нэгнийгээ ойлгох хэрэгтэйг мэдэхгүй л байх байсан
Би өнгөрсөн хайрынхаа ачаар хайранд нухацтай ханддаг шиг
Тэр ч гэсэн надын адилаар өнгөрсөн тэр хайр нь
Намайг хайрлаж байхад нэгэн сурах бичиг нь болж өгдөг байх
Ийм шалтгаануудаар би хайртай хүнийхээ өнгөрсөнд хайртай
Надад бас тэрэнд хүн бүхэнд өнгөрсөн хайр байгаа
Ялимг
үй хэрүүлээр тэрнийхээ өнгөрсөн эмэгтэйг хамаагүй ярьж
нэгнийгээ гомдоодог бид дэнд
үү биш гэж үү?
Эсэргээрээ хайртай хүнээ илүү өсгөж гүнзгий болгож өгсөн
тэр хайранд нь баярламаар.....